Төрөлт залуужиж байна

195561-03112016-1478142203-58411224-usНҮБ-ын Хүн амын сан тайландаа “Өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 60 сая охиныг хэр дэмжихээс бидний ирээдүй хамаарч байна” хэмээн онцолжээ. 2015 онд дэлхийн 193 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх НҮБ-ын хөгжлийн зорилтуудыг баталсан бөгөөд өнөөгийн 10 настай охид 2030 онд 24 настай болно. НҮБын хөгжлийн зорилт нь хэнийг ч орхилгүй хөгжихийг чухалчилж байгаа 10 настай сая сая охид жил бүр хөгжлийн үр шимийг хүртэж чадахгүй орхигдож байна.

Эдгээр охид цаашид 15 жилийн турш эрүүл саруул амьдарч, сурч боловсрох, үр өгөөжтэй амьдрахаас энэ хөгжлийн зорилтууд амжилтат хүрэх эсэх нь шийднэ гэдгийг тайланд дурдсан байв. Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэлсэн байна. Тэрээр жил бүр НҮБ-аас дэлхийн хүн амын байдлын тайлангаар нэг чухал сэдэв хөндөж гишүүн бүх оронд мэдээлдэг уламжлалтай. Шийдвэрлэх насан дээрээ яваа охидоос ирээдүй маань хэрхэн хамаарах вэ. Өнөөдөр 10 настай охидын ирээдүйд хөрөнгө оруулахыг уриалсан энэ удаагийн сэдэв маш чухал.

Манай орны хувьд ч охидын эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудал байгаа. Жилээс жилд өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт өсч, үр хөндөлт буурахгүй байгаа нь бидний анхаарлыг татаж байна. Охидын дунд хүсээгүй жирэмслэлт их байгаа бөгөөд 15-19 настай охидын 14.1 хувь нь үр хөндүүлж байна. Тиймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс орныг хамарсан цогц судалгаа хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Өсвөр насны охид, хөвгүүдэд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй болгох тал дээр хийх ажил их байгааг энэ тайлан харууллаа гэв. Манай улсад 10 настай 25 мянга, 10-19 насныхан 225.787 охин байна. Сургуульд хамрагдалт охидын хувьд өндөр буюу бага сургуульд 95, дунд сургуульд 88 хувьтай байна.

Мөн өнгөрсөн жилүүдэд манай улс охидод онцгой анхаарч, хөгжлийн ололт амжилтад хүрснийг тайланд тусгажээ. Монголд 10 настай охид өсч бойжихдоо тодорхой бэрхшээлтэй тулгардаг аж. Статистик мэдээгээр манай улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр, 15-19 насныхны төрөлт 40.4 хувь байна.

Н.Даян

Зууны мэдээ


Төрөлт залуужиж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.