Брэд Питт, Анжелина Жоли нар салснаас хойш анх удаа хүүхдүүдийн хамт ахархан хугацаанд уулзсан бөгөөд 10-р сарын 19-нд болсон тус уулзалтын үеэр 15 настай хүү Мэддокс нь аавыгаа гомдоожээ.
Анжелина Жоли хүүг 2002 онд Тайландаас өргөж авчээ. Өмнө нь Мэдокс гэр бүлийн хэлтсийн ажилтнуудыг байлцуулсан уулзалтанд оролцохоос татгалзаж байжээ.
Уулзалт үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан бөгөөд хүүхдүүдийг орж ирмэгц Брэд Питтийн царай гэрэлтээд явчихсан гэнэ.
Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байсан ч тэрээр хүүхдүүдээ уруу татаж уйлахгүйг хичээн биеэ барьсан аж.
Харин гэртээ харих цаг болоход 8 настай Вивень, 11 настай Захара нар уйлцгааж эхэлжээ.
Хосууд 9-р сарын 19-нд “Үл ойлголцсон” гэсэн шалтгаанаар салах өргөдлөө шүүхэд өгсөн юм.
Тэд “Ноён хатагтай Смит” киноноос хойш болзож эхэлсэн бөгөөд 2014 онд гэрлэжээ.
Хосууд 12-той Пакс, 11-тэй Захара, 10-тай Шило, 15-тай Мэддокс, 8 настай Вивень, Нокс хэмээх ихрүүдтэй.
Хамгийн сүүлийн мэдээллээр Брэд Питт баасан гарагт салалттай холбоотой асуудлаар шүүхэд хандсан бөгөөд тэрээр хүүхдүүдээ эхтэй нь хамт хууль ёсоор асран хамгаалах эрх хүсчээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn