Кендалл Женнерийн 21 насны төрсөн өдөр сүр дуулиантай болжээ

Кардашьяны гэр бүлийн гишүүн, залуухан халуухан загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн 21 насны төрсөн өдөр өнгөрөгч 11-р сарын 3-ны сүр дуулиантай болж өнгөрлөө. Залуусын зүрхийг булиглуулж, охидын бахархал болсон Кендалл нь алдарт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхаж, олон брэндийн нүүр царай болж, дүү Кайли Женнер (Kylie Jenner)-ийн хамтаар гоо сайхан, хувцас загварын коллекц гарган амжилт, бүтээлээр дүүрэн байгаа билээ. Ингээд хамтдаа Кендалл Женнерийн төрсөн өдрөөр зочилцгооё.

Кендалл Женнерийн 21 насны төрсөн өдөр сүр дуулиантай болжээ

 

1

 

Алдарт Кардашьяны гэр бүлийн гишүүн Кендалл нь карьераа өнгөтэй эхлүүлж, амжилттай яваа загвар өмсөгч билээ. Сүүлийн үед түүний нэр хүнд улам бүр алдаршиж, танихгүй хүн гэж үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Түүний хийж байгаа үйлдэл, өмссөн хувцас бүр нь олонд алдаршиж, гайхагддаг жамтай. Харин Кендаллийг 21 насны төрсөн өдрөөрөө юу өмсөж, хэрхэн баярлах бол гэдэг асуулт хүн бүрийн толгойд бууж байсан нь гарцаагүй юм.

 

2

 

Үзэсгэлэнт Кендалл төрсөн өдрийн баяртаа мөнгөлөг саарал өнгийн, гялалзсан чамин даашинзаар гоёжээ. Эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар түүний энэхүү даашинз очир эрдэнэ мэт гялалзаж, хүн бүрийн нүдийг орой дээр нь гаргаж байсан гэв. Түүний энэхүү урлагийн төгс бүтээл гэлтэй даашинзийг нэрт загвар зохион бүтээгчид 7 хоногийн турш урлаж, алмазан шигтгээг суулгаж өгсөн аж. Үнийн тухайд 9000 доллар хол давна хэмээн үзэж байгаа билээ.

 

3

 

Түүний төрсөн өдрийн үдэшлэгт алдар нэртэй, олны танил одууд хүрэлцэн ирж, баярыг улам чимсэн байна. Мэдээж бүсгүйн алдарт эгч нар болох Кортни (Kourtney) болон Хлоё Кардашьян (Khloe Kardashian) дэгжин хувцаслаж, донж төрхөө хадгалсаар иржээ. Харин алдарт Ким (Kim)-ийн тухайд үдэшлэгт оролцсон боловч зургаа авахуулж, зугаацахыг хүсээгүй аж. Учир нь тэрээр сарын өмнө болж өнгөрсөн Парис дах халдлагаас хойш сэтгэл санааны тогтворгүй байдалтай байгаа төдийгүй эмчилгээнд хийлгэж байгаа юм. Та Кимийн Парис дах халдлагийн тухай мэдээллийг ЭНДдарж үзнэ үү.

 

4

 

Тус үдэшлэгийн гол зочин нь Кендаллийн цор ганц дүү болох Кайли Женнер (Kylie Jenner) байв. 19 настай боловч амжилт бүтээлээр арвин яваа Кайли өөрийн найз залуу болох реппер Тайга (Tyga)-ийн хамтаар ирсэн бөгөөд торон хар цамцаар гоёж, шаргал үсээр царайгаа улам бүр тодотгосон байна.

 

5

 

Кайли, Кендалл нар нь хоорондоо маш дотно төдийгүй нэгнээ урам зориг, эрч хүчээр нөхөж, үргэлж хамт байсаар ирсэн юм. Тэдний энэхүү өхөөрдөм зураг нь хүн бүрийн хайрыг хүргэж, цахим сүлжээгээр шуугиан тариад амжсан билээ. Кайли эгчийгээ 21 нас хүрч байгаад нь баяр хүргэж энэхүү зургийг сэтгэл хөдлөм үгсийн хамт өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн аж. Энэ нь Кендаллд маш их таалагдсан гэнэ.

 

6

 

Мэдээж үзэсгэлэнт Кендаллыг төрүүлж өсгөсөн хадагтай Крис Женнер (Kris Jenner) ганган дэгжин байдлаа хадгалсаар, үдэшлэгт ирсэн бөгөөд охиноо харан гайхширч, үзэсгэлэн гоог нь бишэрч суужээ.

 

7

 

Тус өдөр Кендалл хууль ёсны дагуу согтууруулах ундаа уух боломжтой болсон тул ёстой л дураараа доргиж, хүссэн бүхнээ ууж байсан аж.  Мөн сонирхуулахад Кендаллтай хайр сэтгэлийн холбоотой гэгддэг ЛА Лейкэрс багийн тамирчин Жордан Кларксон (Jordan Clarkson), дуучин Харри Стайлс (Harry Styles), реппер Трэвис Скотт (Travis Scott) нар түүний баярт ирж, зочдыг гайхшруулаад амжсан байна.

 

8

 

Тэрээр төрсөн өдрийн үдэшлэгээ Лос Анжелес хотын “Catch” ресторанд зохион байгуулсан бөгөөд дотоод засал, гоёл чимэглэл нь хатан хааны үдэшлэг болж буй мэт сэтгэгдлийг төрүүлж байсан тухай зочид өөрсдийн цахим сүлжээний хаягаар дамжуулан олон нийтэд зарлажээ.

 

9

 

Үдэшлэгт хүрэлцэн ирсэн хүн бүхэнд 500 долларын үнэ бүхий уух зүйлсийг бэлэглэж, ширээг бүхэлд нь үнэтэй хоол, амттан, уух зүйлсээр дүүргэсэн байжээ. Түүний төрсөн өдрийн баярт зочилсон хүмүүс бүгд л хамгийн гайхалтай үдэшлэг хэмээн тодорхойлсон юм.

 

10

 

Хөгжим хангинаж, залуус бүжиж үдэшлэгийг хөгжөөж байсан төдийгүй тэдний дундаас төрсөн өдрийн эзэн Кендалл эрхгүй ялгарч, олныг нүдийг хужирлаж байжээ. Тэрээр реппер Трэвис Скоттой хамт бүжиглэж, дотно байсан хэмээн баярт уригдсан зочид дурдсан байна.

 

11

 

Энэхүү төрсөн өдрийн үдэшлэгт Кендалл багагүй мөнгө зарцуулж, зохион байгуулсан хэмээн эх сурвалжууд мэдээллэсэн төдийгүй түүний баярыг мэргэжил нэгт загвар өмсөгчид болох Кара Делевинь (Cara Delevingne), Хейли Болдуин (Hailey Baldwin), Синди Кроуфорд (Cindy Crawford) болон жүжигчин Жейдэн Смит (Jaden Smith), дуучин Крис Браун (Chris Brown) нар илүүтэй чимж байсан гэнэ.

 

12

 

Мэдээж түүний үдэшлэгт хүрэлцэн ирсэн хүмүүс өвөрмөц бэлэг өгч байсан ч хамгийн сайхан бэлгийг хайртай ээж нь Кендаллд өгсөн байна. Энэ нь 250,000 долларын үнэтэй “Rolls-Royce” брэндийн машин аж.

 


Кендалл Женнерийн 21 насны төрсөн өдөр сүр дуулиантай болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.