Илэн далангүй яриа, эгэл төрхөөрөө хэний ч өмнө бардамхан байж чаддаг энэ эмэгтэй сүүлийн үед өөртөө эрс “шинэчлэл” хийж эхлээд байгаа. Дөчин насны босго дөнгөж шүргэж байгаа түүнийг оворжуу төрх, хуучинсаг маягийн хувцаслалтаар нь нэлээд хөгшинд тооцсон охид хүүхнүүд “Хожуу төрсөн гэхэд азтай юмаа, та. Ийм хөөрхөн хүүтэй болчихдог” гэж магтаад гашуун үгээр утуулсан нь бий.
Тэрбээр цахим ертөнцийн найзууддаа хандан “Уучлаарай, би тийм хөгшин хүн шиг харагдаад байна уу. Тэгж яривал та нараас ч залуухан байж мэднэ шүү. Хүүхдийн тухайд, тэгтлээ хожуу төрүүлсэн юм алга. Том охин маань одоо л дөнгөж сургуульд орж байна” хэмээн хоржоонтой нь аргагүй мэдэгдээд амжсан. Хүүгийнхээ эцгийг олноос нууцлан хэрэндээ л нам гүм амьдрахыг эрхэмлэж яваа жүжигчин Б.Навчаа саяхан “Гоолиг бэлхүүс”-ний худалдаанаас хөлөргөж, тураадаг бүс авч зүүсэн нь энэ.
Хүүгээ төрүүлэхээс өмнө фитнессээр эрчимтэй хичээллэдэг байсан тэрбээр илүүдэл жингээсээ салахын тулд тусгай зориулалтын бүс хэрэглэхээр шийджээ. Энэхүү бүсийг олны танил охид хүүхнүүд хэрэглэж, үзэгч фэнүүддээ өдөр шөнөгүй рекламдаад байхаар Б.Навчаа ч бас яаж дутахав. Гоолиг бэлхүүстэй болох мөрөөдөлдөө багахан ч болов, “хүрсэн” нь энэ ажээ.
С.Цахиур