Л.Балхжавын дуунууд 18 дахь жилдээ эгшиглэн

1511498_822596707792577_6219920140814135194_oМонголын улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 18 дахь жилдээ үзэгч, сонсогчдынхоо мэлмийг баясгаж, сонорыг мялаах гэж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2016” тоглолт 11-р сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагт тоглогдохоор товоо зарлалаа.

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, Хурд хамтлаг, СТА дуучин С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг , “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, “My voice 2015″ уралдааны Гран При шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцоно.

Тоглолтын тасалбарыг TICKET.mn сайтад захиалж, 1900 1800 дуудлагаар хүргэх юм байна.


Л.Балхжавын дуунууд 18 дахь жилдээ эгшиглэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.