Гэгээн хайрын өдрөөр томоохон ресторанд урьсан хайртай залуугаасаа гэнэтийн бэлэг авч, олны нүдэн дээр сүйн бөгж зүүж байсан хөтлөгч Э.Уянга “UBS” телевизээр овоглоод багагүй удаж буй. Тэрбээр тус телевизийн хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй үерхэж, бүр Австрали улсад хамтдаа ажиллаж амьдрахаар зорьсон нь саяхан мэт.
Гэвч хосууд харь оронд очоод хамтын амьдралдаа цэг тавьснаар барахгүй, эх орондоо ирсэн хойноо ч өөр хоорондоо огт танихгүй хүн шиг хөндий харилцаатай явсан гэлцдэг. Дуучин ВХ-тэй “Чи хөөрхөн” дууг нь хамтарч дуулан, хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж байсан хөтлөгч залуугийн хувьд энэхүү салалт нь нэлээд хүнд тусчээ.
Харин хөтлөгч Э.Уянга ирээдүйн хадам ээжийнхээ тэрлэж өгсөн дээлийг тайлж амжаагүй шахам байхдаа шинэ хайр дурлалтайгаа учирсан тухай найз нөхөд нь шивэр авир хийлцдэг юм билээ. Юутай ч, хөтлөгч бүсгүй өдгөө бие давхар болсон төдийгүй З.Эрдэм хэмээх даруухан залуутай үерхэж яваагаа олонд зарлалаа. Хэдхэн сарын дараа нярайлахаар зэхэж буй тэрбээр хайртыгаа ирэхээс нааш хоолоо иддэггүй гэсэн шүү.
С.Цахиур