Энгэрээ битгий сул тавиарай даа, Хишигдалай минь…

14676760_812067192268350_8733889710939701248_n“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж байхдаа хэн хүнээс илүү энхрий ялдамхан байсан энэ бүсгүй хайртай залуугаа мисс Ю.Балжидмаад алдчихаад хачин их гунигласан нь мэдээж. Ганцаардсан сэтгэл, шазруун зангаа уран бүтээлээрээ хүртэл илэрхийлж явсан тэрбээр хэсэгхэн хугацааны дараа өөрийгөө эрс өөрчлөхөөр шийдсэн нь үнэн.

Чөлөөт загварын хувцсаа дэгжин даашинзаар солиод үнэтэй будаг шунх, өндөр өсгийтөд “дурласан” дуучин А.Хишигдалай гоо сайхандаа ч мэс хүргээд амжсан. Өдөр ирэх бүрт өнгө зүс нэмж буй адтай бүсгүйн чөлөөт стиль арай л жаахан хэтрээд байгаа шинжтэй. Хиймэл зүйл хийгээгүй гэдгээ нотлохын тулд нүцгэн шахуу өгзгөө олны өмнө “ил” гаргаж зүрхэлсэн тэрбээр энгэр задгай гоёлуудаараа эрчүүдийн анхаарлыг ихээхэн татах болж.

Ёстой л нөгөө “Байгаа юмаараа гайхуулна” гэдэг шиг өгзөг, хөхөө ил гаргах дөхсөн элдвийн хувцас гоёлуудад нүд унагах болсон дуучин А.Хишигдалайд фэнүүд нь “Энгэрээ битгий сул тавиарай” хэмээн захиж эхлээд байгаа сурагтай. Ямартаа л, нэгэн фэн охиных нь ээж түүнд “Эрүү, хамар, нүдэндээ хийсэн засварыг чинь хараад манай охид мэс засалд орно гэж зүтгээд байна. Битгий ингэж бусдыгаа уруу тат л даа” хэмээн зөвлөх, гуйхын хооронд хүсэмжилсэн удаатай.

14712378_1175380039208065_814684098378334208_n 14677333_1277940922236554_492431581172989952_n 14504806_202668420156674_6262304124226764800_n 13687055_1891458754415165_810220307_n 11667383_1418603821801855_1862167901522723920_n 11247499_1434480596880844_5614754501456753432_n

С.Цахиур

www.zone.mn


Энгэрээ битгий сул тавиарай даа, Хишигдалай минь…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.