Үсний хагнаас ангижрах шилдэг арга

Юуны өмнө үс хагтах нь дан ганц шампуниа солих, эсвэл шампунь таарахгүй байх зэргээс шалтгааолдаггүй аж. Хаг үүсэх шалтгаан нь үсэнд витамин дутагдах, бага зэрэг ядрах бас өөх, тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үүсдэг байна.

31db253d0f68db6cbigМөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл,  наранд хэт халснаас гэх мэт маш олон шалтгааны улмаас үүсч болдог аж. Өө
рөөр хэлбэл энэ нь үсний нэгэн өвчин гэсэн үг. Ихэвчлэн тослог үстэй хүмүүс илүү хагтдаг гэнэ.

Үсний хагийг арилгахдаа:

  • Ойр ойрхон угаах хэрэггүй. Ердөө 7 хоногт 2 удаа угаах хэрэгтэй. Хагтахаар их угаах ёстой гэж боддог. Гэвч энэ нь буруу бодол юм.
  • Үсийг норгосны дараа шампуныг түрхэх ба хурууны өндгөөрөө хуйхаандаа түрхээд 2 минут болоод угааж, цэвэр усаар зайлна.
  • Хэрэв  ангижруулагч хэрэглэвэл дараа нь цэвэр бүлээн усаар зайлж, хуурай алчуураар усыг шингээн зөөлөн арчина.
  • Самаар самнаж, гараараа хуйхаа тайвшруулж массаж хийгээрэй.
  • Үсний тэжээлийн витаминтай тос түрхэж занших хэрэгтэй.
  • Хагаа арилтал зуун наст юмуу халгайны шампунь хэрэглэх.
  • Нянгийн эсрэг үйлчилгээтэй шампунь хуйх загатнах , цочроохыг багасгадаг тул, авч хэрэглээрэй.
  • Үсээ будвал хаг илүү ихэсч идэвхиждэг юм шүү.

Хэрэв эдгээр аргыг хэрэглээд ч хаг нь багасахгүй байвал дотрын эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй юм шүү.


Үсний хагнаас ангижрах шилдэг арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.