Брэд Питт хуучин амьдралдаа буцаж ирлээ

0000Өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр Анжелина Жоли нөхөр Брэд Питтээс салах өргөдлөө өгсөн. Салах асуудал Брэд Питтийн ажил амьдралд хүртэл өөрчлөлт авчирсан  байдаг. Гэр бүлийн хүндхэн цаг үе таарсан учир өөрийн шинэ уран бүтээл болох “Voyage of Time”киноны нээлтийн ажиллагаанд хүрэлцэн очиж чадахгүй хэмээн тайлбарлаж байсан нь саяхан.

 

Гэвч тэрбээр нөхцөл байдлыг бодитоор харж эхэлсэн бололтой. Брэд лхагва гарагт  “Allied” киноныхоо нээлтэнд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. Энэ нь салалтаасаа хойш оролцож буй анхны улаан хивсний ажиллагаа билээ.

 

“Allied” кинонд Брэд Питт дэлхийн хоёрдугаар дайны үеийг харуулсан  ба Марион Котиллард хамтран тоглосон юм. Жүжигчин Марион Котиллардыг Брэд Питтэй холбон шинэ амраг нь хэмээн цуурч байсан бөгөөд Анжелина Жолигийн салалтанд нөлөөлсөн гэж үзэх нь бий.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


Брэд Питт хуучин амьдралдаа буцаж ирлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.