Топ Э.Одгэрэл тайзаа орхиж үзэгчийн суудалд шилжсэн үү?

9d617913054f42337cba75429df43794Саяхан болсон “Говь”-ийн шинэ брэндийн нээлтэн дээр ойрд үзэгдэж харагдаагүй топ Э.Одгэрэл ирсэн. Түүний талаар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дараагийн хөтлөгчөөр сонгогдсон, гэнэт ор сураггүй байгаа нь бие давхар болсных гэхчлэн олон мэдээлэл гарч байв. Гэвч энэхүү хоёр мэдээлэл оргүй маягтай чимээгүй болов. Угтаа бол хөтлөгчөөр биш зүгээр л брэндийн рекламанд нь тоглосон байсан юм. Тэгвэл загварын хамаг л үнэтэй шоунд морилдог тайзны хатан хаан маань үзэгчийн суудалд сууж байгаа нь олны гайхашралыг төрүүлэв. Үе тэнгийнхнээсээ хамаагүй толиотой түүнийг ийм хурдан тайзаа орхих юм биш байгаа гэж фэнүүд нь ярилцах болж. Энэ удаад эрхэм модель залуу үеийнхнээ их л анхааралтай ажиглаж суудаг шүү. Дандаа гол дүр байдаг хүнд үзэгчдийн суудал тухгүй байгаа биз ээ.

Ц.Уян

zuvsongolt.mn


Топ Э.Одгэрэл тайзаа орхиж үзэгчийн суудалд шилжсэн үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.