Саяхан болсон “Говь”-ийн шинэ брэндийн нээлтэн дээр ойрд үзэгдэж харагдаагүй топ Э.Одгэрэл ирсэн. Түүний талаар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дараагийн хөтлөгчөөр сонгогдсон, гэнэт ор сураггүй байгаа нь бие давхар болсных гэхчлэн олон мэдээлэл гарч байв. Гэвч энэхүү хоёр мэдээлэл оргүй маягтай чимээгүй болов. Угтаа бол хөтлөгчөөр биш зүгээр л брэндийн рекламанд нь тоглосон байсан юм. Тэгвэл загварын хамаг л үнэтэй шоунд морилдог тайзны хатан хаан маань үзэгчийн суудалд сууж байгаа нь олны гайхашралыг төрүүлэв. Үе тэнгийнхнээсээ хамаагүй толиотой түүнийг ийм хурдан тайзаа орхих юм биш байгаа гэж фэнүүд нь ярилцах болж. Энэ удаад эрхэм модель залуу үеийнхнээ их л анхааралтай ажиглаж суудаг шүү. Дандаа гол дүр байдаг хүнд үзэгчдийн суудал тухгүй байгаа биз ээ.
Ц.Уян
zuvsongolt.mn