Асашёрюүгийн авааль гэргийн дүү “Авъяаслаг монголчууд” шоуг чимж байна

14595591_202821693478378_7368787209120691342_nЭнэ жилийн “Авъяаслаг монголчууд” шоу үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй урлагийн үзлэг шиг юм болж байна гэж үзэгчид гонсгор байсан. Харин энэ нэвтрүүлгийг чимж 18 настай нэгэн хөөрхөн охин орж ирсэн нь Б.Ихэрсувд. Гоё сонсголонтой нэртэй, жаахан гитар барьж ирсэн охин дуугаараа үзэгчдийг уярааж, ухаалаг байдлаараа гайхшруулав. Естой л шинэ  мянганы ухаалаг хүүхэд, кристалл, индого хүүхэд гэдэг нь энэ байх гэлцсэн.

Тэгвэл энэ хөөрхөн охин Асашёорюү аваргын авааль гэргий Г.Тамирын төрсөн эгч Г.Хосбаярын охин гэнэ. Б.Ихэрсувд 18 нас хүртлээ тэжээлгэсэн болохоор аав ээжээсээ мөнгө авахыг хүсдэггүй, шоуны ялагч болоод 100 сая төгрөг төгрөг авбал үүргэвчээ үүрээд дэлхийг тойрно, найзуудтайгаа зорилгогүй уулздаггүй гэж ярих нь хэвлүүхэн.
Б.Ихэрсувд охины өвөө Гомбоцэрэн нь “Ихэр авто” компаний захирал. Эмээ  Эрдэнэцэцэг нь “Ихэрсувд” компаний захирал. Замын цагдаад томоохон албан тушаал хашиж явсан Гомбоцэрэнгийнх хоёр охинтой. Том охин нь Г.Хосбаяр, бага охин нь Асашёорюүгийн эхнэр байсан Г.Тамир. Г.Хосбаяр, Г.Тамир хоёр ихэр сувд шиг хөөрхөн охид байсан. Охин Б.Ихэрсувдад нь эмээгийн, ээжийн, нагац эгчийн гоо үзэсгэлэн өвлөгджээ. Б.Ихэрсувд охины бас онцлох гол шинж нь МУСТА Д.Намсрайноровыг ч “ичээмээр” өтгөн хөмсөг. Б.Ихэрсувд охины аав нь бас нүд хөмсөг болсон залуу байх юм билээ.

1234197_158930240968892_910508134_n


Асашёрюүгийн авааль гэргийн дүү “Авъяаслаг монголчууд” шоуг чимж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.