“Нүцгэн амбиц” буюу Кайли Женнер

21Реалити шоугаар од болсон Кардашианы гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер өдгөө 19 настай. Өөрийн нэрийн гоо сайхны брэнд, алдартай залуустай хийсэн болзоо зэрэг нь эгч Ким Кардашианаас үл дутах болсон тэрбээр дэлхийн хамгийн алдартай өсвөр настнуудын нэгээр нэрлэгддэг.

 

Кайли Женнер цахим сүлжээнд маш идэвхитэй нэгэн юм. Түүнийг найз залуу реппер Тайгагийн хүүхдийг тээж байгаа гэсэн цуу яриа хүртэл гарч амжсан байдаг.

Гоо сайхны “Кайли” нэрийн брэндийг үүсгэн байгуулж чамгүй амжилттай  яваа тэрбээр хамгийн сүүлд нүцгэн зургаараа шүтэн бишрэгчиддээ бэлэг барилаа.

 

Чармай нүцгэн боловч биен дээрээ хар хөх өнгийн будаг асгаж хувцас өмссөн мэт харагдах өвөрмөц зураг авахуулсан байна. Хоёр гараа толгойныхоо ард авч, зүүн хөлөө хагас өргөсөн нь түүний гоолиг биеийг төгс тодотгон харуулжээ.

Сонирхуулахад, түүний гаргасан гоо сайхны бүтээгдэхүүний бизнес чамлалтгүй сайн байгаа бололтой. Зах зээлд “Кайли” нэрийн гоо сайхны хуурамч бүтээгдэхүүн худалдаалагдаж мөн цахим луйвар явагдаж буйг Кайли Женнер анхааруулж байсан юм.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж : www.zone.mn


“Нүцгэн амбиц” буюу Кайли Женнер
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.