Үндэсний бөхчүүд дотроос хамгийн өндөр боловсролтой нь Улсын гарьд П.Цэрэнпунцаг. Зургаан залуу заан бөхийн дэвжээнд ид хүчтэй байхад, Цэрэнпунцаг гарьд боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр Америкийг зорьж байлаа. Цэрэнпунцаг гарьд ч, үр хүүхдүүд нь ч Америкт суралцаж том охин Ц.Пүрэвжаргал нь өнгөрсөн хавар Санфранцискогийн их сургууль төгссөн. Охин нь сургуулиа төгсөнгүүтэй гэр бүлийн амьдралаа эхлүүлж үе тэнгийнхээ Б.Мөнхтөр гэдэг залуутай хуримлажээ. Намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Бүтэмжийн Мөнхтөр Цэрэнпунцагийн Пүрэвжаргал хоёр гал голомтоо бадрааж, хуримын гэрч зочин болж олон хүн уригдан очсон. Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал миссүүдийг ичээм хөөрхөн бүсгүй.