Та гэрээ илүү тохилог тухтай байлгахын тулд

Хэрэггүй “новшуудаа” бүгдийг нь гаргаж хая
Энэ бол эзэгтэй бид нарын сул тал юм шиг санагддаг. За жишээ нь хуучин өмсөхөө больсон хувцаснуудаа шатаах, гэрийн цаг нь өнгөрсөн сэтгүүлүүдийг хаях, хэрэглэхгүй байгаа эз зүйлсээ шатаах гэх мэт. Үүний дараа маш их зай гардаг шүү.

Цонхны хэлбэрийг өөрчлөх
Энэ нь цонхоо шинээр хийлгэх гэсэн үг биш шүү. Зүгээр л хөшиг, тюлээ солиход өрөө гэрэлтээд л явчихна. Хөшигний зураг, өнгө нь өрөөний уур амьсгалыг тодорхойлдог. Таазаа өндөр харагдуулахыг хүсвэл босоо шугамтай хөшиг зохимжтой.

Гэрэлтүүлэг
Гэрэл бол гэрийн хамгийн чухал интерьерт ордог зүйл. Гэрлийг зөв ашиглаваас гэрийн уур амьсгал огт өөр болно. Сүүн гэрлийг өглөө хэрэглэх нь зөв. Учир нь сүүн гэрлийг харснаар хүний бие организм сэргэж эхлэдэг. Мөн хичээлээ хийхдээ энэ гэрлийг ашиглаж байгаарай.  Харин өдрийн гэрэл бол дулаан гэрэлд ордог учир том өрөөн, унтлагын өрөөнд тохиромжтой.

Шал
Паркет тавих уу, хивс дэвсэх үү? гээд л асуудал тулгардаг. Хивс авахаар бол гэрийн тавилгын өнгөтэй хорших өнгийг сонгоорой.

Хананд анхаарал тавь
Хана дээр зураг, гэр бүлийн зураг байх нь өөрөө ханын чимэг болж өгдөг. Хамгийн гол нь бүх зургийн жааз нь нэг стилийнх байх ёстой.


Та гэрээ илүү тохилог тухтай байлгахын тулд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.