“МN-25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” шоу ны шалгаруулалт өндөрлөлөө. Охидын “Anemone”, “Extacy” хамтлаг төрүүлж, амжилттай бой жуулсан шоу нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ удаа холи мог хамтлаг төрүүллээ.
“Making the band-3” шоунд 16-25 насны 500 гаруй оролцогч өрсөлдсөнөөс сүүлчийн шатанд 30 нь тунаж, тэднээс Энх-Амар, Батдөл, Болдбаатар нарын гурван эрэгтэй, Төгсжаргал, Гульнас, Амаржил, Урангоо нарын дөрвөн эмэгтэй нэгдэж, нэгэн хамтлагийн гишүүн болох эрх авчээ. Шинээр мэндэлсэн хамтлагийн ерөнхий продюсероор тус телевизийн уран бүтээлчид хөгжмийн продюсероор Г.Цэрэн, дуулах арга зүйн багшаар А.Мөнгөнсүх болон нүүр хувиргагч, бүжгийн багш нар ажиллах юм байна.
А.АМИНА /MONGOLNEWS.MN/