АМЬДРАЛД ШАНТРААГҮЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ

Цамбагаравын замын ард талын есөн давхар 14 дүгээр байрны нэгдүгээр орцонд жижүүрийн ажилтай Ш.Жавзанханд 38 настай. Гурван хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй. Том хүү нь эгчийнд нь байдаг бөгөөд хоёр охиныхоо хамт шатан доорх өрөөнд амьдардаг. Нэ гэн цагт тэрбээр жирийн мал чин айлын жаргалтай гэ рийн эзэгтэй байж. Малаа зу данд алдаж, нөхөр нь өөр хүнтэй сууж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж, гурвын гурван хүүхдээ хөтлөөд Завханаас хотод иржээ. Эхний жил нь ахындаа байсан боловч гурван хүүхэдтэйгээ айлын тогоо өнгийж амьдрах нь бүсгүйд хэцүү санагджээ. Тиймээс багыгаа гурван настай байхад орцны жижүүрийн ажил хийж эхэлснээс хойш долоон ч өвлийг үдсэн гэнэ. Бага охин нь одоо дөрөвдүгээр ангийн сурагч. Хүнд муугаа үзүүлэх дургүй, өөрийнхөө амьдралыг өөрөө л авч явна гэсэн шазруухан бодолтой бүсгүй телевизийн камер хараад “Хадам ээж маань харчихвал юу гэх бол” гэж сандрангуй дуугарч байсан. Өөрт нь ам сайтай байсан хадам эхийгээ санаа зовох байх гэхээс ийн сандарчээ. Амьд ралдаа нэг бүдэрсэн хүн тийм ч амар хөл дээрээ босож чаддаггүй аж.

Эцэггүй хүү төрүүлсэн бүсгүй нутгийн залуутайгаа гэр бүл болсон ч хүүг нь нөхөр нь ад шоо үзэж, үүнээсээ болж салахад хүрчээ. Хоёр охиноо ч тоолгүй өөр хүнтэй суугаад явчихсан нөхөртөө гомдохын дээдээр гомдож, нулимсаа бусдад харуулахгүй хэмээн хүүхдүүдээ дагуулан хотыг зорьсон гэнэ. Том хүү нь өдгөө 19 настай. Дунд сургуулиа төгсөөд ажилгүй байгаа гэнэ. Том охин нь есдүгээр ангийн сурагч. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 гаруй мянган төгрөгийн цалингаараа яаж ийгээд амьдралаа залгуулаад байдаг аж. Хүний хөгжлийн 21 мянган төгрөг нь ядарсан үед “амь тариа” болдог гэж ярилаа. Орцны жижүүрээр долоон жил ажиллахдаа хөдөлмөрийн аварга жижүүр хэмээх өргөмжлөл хүртэж, БНХАУ-д долоо хоног амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ. “Хүүхдүүд томроод ирэхээр энэ жаахан өрөөндөө багтахаа болих юм. Гэсэн ч өөр орох орон байхгүй юм чинь яая гэ хэв дээ” хэмээн Жавзанханд ярилаа.

Ажлынхаа хажуугаар зундаа барилгын дотоод засал, туслах ажил хийж хэд гурван төгрөг олдог гэнэ. Охид нь, ялангуяа том хүү нь “Ээж ээ, энэ умгар өрөөнд хэдий болтол амьдрах юм” хэмээн байнга хэлдэг аж. Түшээд тулаад өгөх хүн байхг үй, ах дүү хамаатнууд нь бүгд л өнөө маргаашаа яая гэсэн, илүүчлээд байх юмгүй амьдралтай хүмүүс юм байна. “Ядаж хүүгээ мэргэжлийн үнэмлэхтэй болгочихвол ажил хий гээд өөрийгөө аваад явчихна” хэмээн тэр ярьж байв. НХХЯ-ны харьяа Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийнхэн төслийн шугамаар орцны жижүүрүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийг мэргэжил олгох сургалтад хамруулж байгаа юм. Хүүг нь сонирхсон мэргэжлээр нь сургалтад суулгах талаар холбогдох албаны хүмүүс судалж үзэхээр болсон нь Жавзанхандад тун баяртай мэдээ байв.

Өрх толгойлсон эмэгтэйчүүд нэг бодлын их өрөвдмөөр юм. Гадаа гарч эр болж, гэрт орж эм болно. Хүүхдээ бү лээрэх, хоолгүй өлсөөд уйлахад нулимсаа тэвчин зовлонг давж гарахаас аргагүй. Хэрэв арчаа муутай эрчүүд эхнэртээ хаяг дсан бол хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх байтугай хар ус гударсаар намаг балчигт живсэн байх биз ээ. Бүсгүйчүүд тэвчээртэй, амьдралд хатуужилтай гэдгийг өрх толгойлсон орцны жижүүр эмэгтэйчүүдийн намтар харуулдаг. Ш.Жав занханд тийм ч ар чаагүй хүн биш, яахын аргагүй амьдрал түүнд ийм сонголт л тулгасан. Гэхдээ өө рийн гэсэн орон гэртэй бол чихвол, хүү нь ажилд орчихвол хэнээс ч дор орох гүй амьдралаа аваад яв чих сэргэлэн эмэгтэй санагдсан. Ийм хүмүүст сэтгэлийн дулаан үг, бага зэргийн дэм л хэрэгтэй.

Г.ГЭРЭЛ unuudurtopod.inseo оптимизация с чего начатьраскруткавзлом одноклассников без программаквалоо новостисрочно нужны деньги помогите плохая кредитная историяdescargar programa bingo gratis softonicuk asian escortsrocks casinoThe free dictionary ukтуры на сафари кения танзаниязебра фитнес братиславскаякак быстро взять займ на киви кошелеккредитная карта с 22 лет без справокзаявление на получение кредита в сбербанке скачатьвз¤ть на килиманджаротуры греци¤ майзанзибар сафари altezza travelинтернет для продвижения бренд и трендгорящий путевка тайланд пхукетчугунный казанраскрутка сайта через яндексчугунная посуда купитьонлайн раскрутка сайта в интернетеэлектрические радиаторы для ваннойреклама сайта раскрутка сайтагорная болезнь


АМЬДРАЛД ШАНТРААГҮЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.