Эхнэрийн бухимдалыг яаж дарах вэ

6ebb79daa6f573dfa8c8ecbdf0bd1d08Сайн байна уу. Би энгийн нэг залуу. Гэр бүлтэй хоёр хүүхэд. Миний хувьд тогтсон ажил төрөлтэй. Харин эхнэр маань гэртээ хүүхдээ хардаг.

Нэг асуудал юу гэхээр би одоог хүртэл өөрийн орон байргүй түрээсийн сууцанд байдаг. Тийм болохоор цалин орлогын ихэнхээ л байр сууцандаа зарцуулчихна. Ингээд амьдраад байхаар эхнэр сүүлдээ их бухимдах боллоо. Уг нь би хичээж байгаа л даа. Даанч тэр бүр болохгүй л юм. Эцэг, эх маань бага байхад салсан тэднээс би дэмжлэг авдаггүй бүх зүйлээ өөрөө бие дааж хийсээр өдийг хүрсэн.

Гэсэн ч сүүлийн үед эхнэр уурлаж бухимдаад эцэг, эхээрээ байр авахуул гэж ч уурлах болсон. Тэдэнд үнэндээ юу ч байхгүй өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүсээс би юугаа ч авах уу дээ. Уг нь бол бусдын гар харалгүй амьдрах гээд хичээх юм. Эхнэр удаан гэртээ байгаад бухимдаж байгааг ойлгож байна л даа. Ийм үед яаж эхнэрээ тайвшируулах вэ гэж бодох юм.. Би бол байдгаараа л хичээж ажиллаж байна. Даанч энэ нийгэмд надад тийм ч хурдан байр авчих боломж хомс байх юм.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Эхнэрийн бухимдалыг яаж дарах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Anonymous Огноо: 19 November 2016 Reply

Odoos chin xichneen uuralj bsanch udur bvr ajilaasa ired exneree changas changa tewreed

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.