О.Амгаланбаатар: Хайрлах, харах дуртай мөөм миний энгэр дээр байсан бол харамсалтай шүү дээ

content_mg_5298Би эмэгтэй хүнд, тэдний гоо сайханд атаархдаггүй. Бүсгүй хүн байсан бол гэж бүр нэг ч удаа бодож байгаагүй. Эр хүн болж төрсөндөө хязгааргүй их баярладаг. Үгүй ядаж л хайрлах, харах дуртай мөөм миний энгэр дээр байсан бол харамсалтай шүүдээ. Өөрт байгааг бус өрөөлд байгааг хүсдэг нь амьд амьтны адгийн бөгөөд амьдрах тэмцэл, үржих нөхцлийн үндсэн мөн чанар юм. Ихэнх тохиолдолд сайн сайхан зүйлийг өөртөө авах гэж улайрснаас өөр хүнд байгааг нь харах, мэдрэх хамаагүй илүү аз жаргал гэдгийг бид анзаардаггүй.

Тэнгэр бурхан эсвэл уйдсандаа амьд бодьгал бүтээж, залхуурахдаа өөрсдөө үржиг гээд хавьтлыг бий болгох таталцлын үндэс хайр гэдэг зүйлийг бодож олсон тэр “бүтээгч эх”-д би баярлаад байдаг юм. Тэрний чинь төлөө хүмүүс шаналж, хүслээрээ зовж, бүхнээс илүү жарган бүр алалдан тэмцэлдэж, амиа ч хорлож байна.
Хэрэндээ өөрийнхөөрөө туулж яваа амьдралын минь хэцүү бэрх, аз жаргалтай мөчүүдийн шалтгаан нь бүсгүй хүн, хайр л байх юм билээ. Тэгээд бодох нь ээ сайхан бүсгүй болж төрөн бусдын харцыг булаана гэдэг, сайн бүсгүй болж өсөн бусдын хайрыг татна гэдэг том хувь заяа юмдаа. Сайхаан сайхан.


О.Амгаланбаатар: Хайрлах, харах дуртай мөөм миний энгэр дээр байсан бол харамсалтай шүү дээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.