Нэгэн үе УДЭТ-ын маркетингийн албаны даргаар томилогдож, нөхрийнхөө “Hero” энтертайнментийг реклам сурталчилгааны ажилд оролцуулах болсон жүжигчин Ч.Ундрал их адтай бүсгүй. Хэсэг хугацаанд ч болов, чамлахааргүй амжилттай ажиллаж театрын хажуугаар нөхрийнхөө бизнесийг өөд нь татаж явсан тэрбээр өдгөө АНУ-д амьдарч буй. Багагүй хэл ам таталсан театрын ажлаас өөрийнхөө санал хүсэлтээр гарч, оюутан ахуйдаа ханилсан нөхрөөсөө өрх тусгаарлаж одсон жүжигчин маань харь улсад сурч байгаа гэх. Тиймдээ ч анхны амьдрал нь бүтэлгүйтсэн, ажил төрөл нь урагшгүй болсон зэргийг үл тоон, элдэв асуудлыг мартахын түүс болж яваа юм байх.
Тэрбээр хүүгээ эцэгт нь орхиод хэсэг хугацаанд АНУ-д амьдрахаар шийдсэн бөгөөд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, зураг хөргөө авахуулаад их л аз жаргалтай явж буй гэнэ. Тайз, дэлгэцийн цөөнгүй бүтээлд хүчээ сорьж, авьяас чадвараа харуулж чадсан Ч.Ундралд хөтлөгч хийх, жүжигчнээр ажиллах олон санал ирдэг ч одоохондоо хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн ажээ.
Р.ЕСҮЙ