Дээгий “Rokit bay-ийг мэддэг ч үгүй байсан”

9d339e_Shuugch_x974 Авъяслаг Монголчууд шоуны шүүгч нарын тухайд тэс ондоо хүмүүс. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой. Энэ нь ч шоуг улам сонирхолтой болгодог. Тэгвэл, дөрвөн шүүгчийн нэг Дээгий бусад шүүгчийн тухай бодлоо хэлсэн байна. Тэрээр “Бид өөрсдөө энэ шоуны шүүгчдийн сонголтыг үнэхээр гайхаж байсан.  Чука ахыг ч яахав мэднэ. Чимгээ эгчийг сайн мэдэхгүй, Rokit bay-ыг бүр анх удаагаа харсан. Хэн бэ, хаанаас ирсэн юм, юун тэр реппер энэ тэр гэж бодсон. Би огт сонирхож байгаагүй. Яагаад биднийг сонгосон юм бол гээд гайхаж байлаа. Гэтэл шоу маань өөрийн гэсэн дотоод дүрэмтэй. Дэлхийн 65 оронд зохиогдсон хамгийн амжилттай шоуны нэг. Аль ч оронд хүн төрөлхтөн бүгдээрээ л адилхан. Тэр олон сая хүнд таалагдаж чадсан гэдэг утгаараа биднийг ч бас дагуулсан. Шүүгчдийг ч бас тодорхой хэмжээнд тэр л шалгуураар сонгосон. Амьдрал дээр бид дөрөв шуудайнд хийсэн эвэр шиг хүмүүс л дээ” гэжээ. Түүний хэлсэн энэ үгэнд хүмүүс янз янзын л дүгнэлт өгөх байх.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам


Дээгий “Rokit bay-ийг мэддэг ч үгүй байсан”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.