Хурхирдаг хүмүүс зүрх судасны өвчин тусах магадлал өндөр

9600209552fb63e9f50d51Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.

Ингээд бодохоор унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Тиймээс бид “Тоон мэдээ” буландаа нойрыг онцолж байна.

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

  • Сая төрсөн нярай- 22-23 цаг
  • 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
  • 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
  • •8-10 насны хүүхэд-10-11 цаг
  • 11-12 насны хүүхэд- 10 цаг
  • 13-14 насны хүүхэд -9.5 цаг
  • 15-16 насны хүүхэд -9 цаг
  • 17-18 насны хүүхэд -8.5 цаг
  • Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
  • Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.
  • Хүний нүд унтаж байхдаа 90 минут тутамд нэг удаа хөдөлдөг байна.
  • Хүн амьдралынхаа ойролцоогоор 1/3 хувийг унтаж өнгөрүүлдэг.
  • Ерөнхийдөө нойр нь өнгөц, гүн гэсэн 2 үе шаттай. Үүнийг физиологийн янз бүрийн долгионуудаар тайлбарладаг аж.
  • ХIХ зуунд хүмүүс хоногт 10 цаг унтаж, ингэхдээ унтах хуваарь нь өдрийн гэрэлтэй үеийн хугацаанаас шалтгаалж байсныг тэр үийн тэмдэглэл гэрчилж байна.
  • Автын ослын наад зах нь 20 хувь ядарснаас, дутуу нойртойгоос болж гардгийг олон улсын судалгаа харуулж байна.
  • Түүхэнд сэрүүн байсан хамгийн урт хугацаа нь 18 өдөр, 21 цаг, 40 минут байсанбөгөөд бүүвэйлдэг сандал дээр хамгийн удаан суух тэмцээний үеэр үүнийг бүртгэж авчээ. Энэ дээд амжилтаас болж ялагч хүний хараа, үг яриа, ой санамж муудсан байна.
  • Хүний биологийн цаг болон нойрны горим алдагддагийг 1988 онд хийсэн судалгаа харуулсан байна.
  • Агаарын температур болон нойрны мөчлөгүүд нягт холбоотой бөгөөд тиймээс шөнө өрөөндөө салхи оруулж байхыг зөвлөдөг. Харин зуны халуун шөнө унтахад хэцүү байдаг. Тархи 18-30 градусын температурт хамгийн сайн ажилладаг, гэхдээ насжихын хэрээр энэ хэмжээ 23-25 градус болж буурдаг байна.
  • Хурхирдаг хүмүүсийн 10 хувь нь апноэ хэмээн нэрлэгддэг амьсгал түр саатах байдалд ордог. Ийм өвчний үед хүн шөнийн туршид 300 орчим удаа дутуу амьсгалдаг нь зүрх судасны элдэв өвчин тусах эрсдэлийг маш ихэсгэдэг байна.
  • Хүний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугаарнөлөөлөөд зогсохгүй, сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг аж.
  • Хүний биед 15-16 тэрбум эс байдаг. Эдгээр нь 3000-4000 холбоо хэлхээтэй бөгөөд эд, эсээ амрааж байх нь юунаас ч илүү чухал гэнэ.

Хурхирдаг хүмүүс зүрх судасны өвчин тусах магадлал өндөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.