Биднийг хөгшрүүлдэг зуршлууд

Та төсөөлж байснаасаа хурдан, байгалийн жам ёсноос ч өмнө хөгширч болно. Энэ нь таны гадаад төрхийг чимээгүй сүйтгэгч хорт зуршлуудын уршиг юм.
Хэрвээ эдгээр хорт зуршлаасаа эрт ангижирч чадвал та эрт хөгшрөлтийг зайлуулж чадна. Тиймээс танд доорхи зуршлууд бий эсэхийг сонирхоорой.

Нарны шил, бээлийнээс хол байдаг

9

Энэ хоёр үргэлж тантай хамт байх ёстой. Нартай үед байнга нарны шил зүүж бай.
- Зуны улиралд,
- 15-хан минут гараад ирэх хооронд ч
- Жолоо барьж байхдаа ч. Нарны хэт ягаан туяа чадал ихтэй болохоор машины шилийг ч нэвтэлдэг. Нарны шил том байх тусмаа сайн. SPF шүүлтүүртэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж бай. Эмэгтэй хүний гар нь гоо сайхныг илтгэдэг чухал эрхтэн болохоор салхи, нартай аль ч үед гараа хамгаалж бээлий өмсөх нь зүйтэй.

Соруул хэрэглэсээр л байна уу

Коктейль, жимсний шүүс зэргийг соруулаар уудаг уу? Энэ нь мэдээж цэвэрхэн, дур татам харагдуулдаг ч уруулын эргэн тойрон үрчлээ үүсэх эхлэлийг тавина. Энэхүү үрчлээ нь хамгаас тод харагдах төдийгүй арилгахад бэрхшээлтэй. Тамхи татах ч мөн энд хамаатай. Тиймээс тамхи, соруулаас татгалз. Өглөө, оройд уруулынхаа арьсанд зөөлрүүлэх тусгай тос, зөгийн бал түрхэж хэвшээрэй.

Арьс тань юу хүсээд буйг ойлгодоггүй 

Заримдаа таны хацар дэлбэрэх гэж буй мэт халуу оргин улайдаг. Энэ нь арьс суларч байна гэсэн үг. Мөн нар салхины нөлөө, стрессийн балаг. Арьс ямар нэг байдлаар янз бүрийн ааш гаргах нь үрчлээ үүсэх эх суурийг тавина шүү. Тиймээс арьсныхаа өөрчлөлтийг байнга анхаарч бай. Арьс өөрчлөлттэй үед нар салхинаас хамгаалж, халуун ногоотой хоол, архи, тамхи, кофе зэргээс татгалз. Бүлээн ус ихээр уу. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр тавьж бай. Хэрэв улайлт арилахгүй бол даруй эмчид хандаж судасны үйл ажиллагааг шалгуул.

Гүн цэвэрлэгч байнга хэрэглэдэг 

Арьсаа тогтмол гүн цэвэрлэж бай гэж гоо сайханчид зөвлөдөг. Энэ дагуу та хөөрхий арьсаа долоо хоногт нэг ба түүнээс олон удаа хуулдаг, гүн цэвэрлэдэг гэх скрабаар цэвэрлэдэг байх. Тэгвэл энэ нь арьсыг хамгаалагч эд, эсийг гэмтээдэг байна. Гэмтсэн арьсан дээр батга үүсэх, үрэвсэх, хуурайших зэрэг хүндрэлүүд гарч эхэлнэ. Тиймээс Та хэт эмзэг, мэдрэмтгий арьстай бол сардаа л нэг удаа арьсаа гүн цэвэрлэж дараа нь чийгшүүлэх хэрэгсэл тогтмол хэрэглэ. Хуурай арьсанд оливийн тос, ши модны тос, тослог арьсанд жимсний хүчил бүхий тосгүйжүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэж бай.

Хүнтэй ярилцахдаа арьсаа идэвхтэй хөдөлгөдөг 

Сэтгэлийн хөдөлгөөн бүрээ нүүрнийхээ арьсаар чөлөөтэй илэрхийлэгчид олон бий. Бүх л арьсаа үрчийлгэж, сулруулж инээж, уурлаж, ярилцдагийн урамшуулалд Та үрчлээс хэмээх гунигт бэлэгтэй л үлдэнэ.
- Та утсаар ярихдаа хөмсөгнийхөө хоорондох зай, духан дээрээ скоч наа. Утгагүй сонсогдож байгаа ч тус болно.
- Ретинол агуулсан тос хэрэглэж бай. Энэ нь арьсыг бэхжүүлж толийлгодог.
- Жижиг гэлтгүй үрчлээс бүртээ анхаарч нэмэгдүүлэхгүйг хичээ.


Биднийг хөгшрүүлдэг зуршлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.