Дуучин The Weeknd буюу Абел Тесфае загвар өмсөгч Белла Хадид нарын харилцаа дуусгавар болж байгаа гэж People.com сайт мэдээллээ.
Хосын тус тусын урлаг уран бүтээлийн ажил салалтанд голлох нөлөө үзүүлсэн гэнэ. Одоогийн байдлаар The Weeknd шинээр гаргах цомгийнхоо ажилд анхаараад тун завгүй яваа аж. Түүний “Starboy” цомог энэ сарын 25-д гарах бол Белла ирэх сарын таванд Викториас Секрет загварын шоунд анх удаа оролцох бэлтгэлээ базааж мөн завгүй ажиллаж байгаа.
25 настай Абел Тесфае, 20 настай шилдэг загвар өмсөгч Белла Хадид нар өнгөрөгч оны дөрөвдүгээр сард танилцаж байсан бөгөөд Абел Беллаг клипэндээ тоглохыг урьж байжээ.
Гэсэн хэдий ч , хосууд харилцаагаа албан ёсоор 2016 оны Грэммийн наадам дээр зарласан байдаг. Беллагийн хэлснээр, тэрбээр The Weeknd гэдэг дуучинд дуртай, дууг нь сонсох дуртай гэхдээ түүнийг Абел гэдгээр нь хайртай хэмээсэн байдаг.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn