Италийн мэргэжилтнүүд, Америкийн хорт хавдартай тэмцэх үндэсний төвтэй хамтран хийсэн дэлхийн хүн амын тамхидалтын талаарх судалгаагаар 2100 он гэхэд тамхинаас болж нэг тэрбум хүн амиа алдана гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Тамхины хөнөөлөөс болж нас барсан хүний тоо сүүлийн 10 жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн гэж эрдэмтэд мэдээлсэн байна.
Энэ хугацаанд 50 сая хүн хорт зуршлынхаа улмаас хорвоог орхисон бөгөөд энэ байдлаар явбал 2100 он гэхэд нэг тэрбум хүн дэлхийн хөрснөөс арчигдах гэнэ.
Сүүлийн үед Ази, Африк, Ойрхи Дорнодын буурай хөгжилтэй орныхны дунд тамхидалт газар авч байгааг судалгаагаар тогтоожээ. Тус бүс нутгуудад насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүд тамхи татах нь нэмэгдэж байгааг эрдэмтэд онцолсон байна.