Шерил Коул өөрөөсөө 10 насаар дүү залуугийн хүүхдийг тээжээ

140B726E00000514-3895654-image-a-187_1478042953944Хоёр ч удаа гэрлэсэн дуучин Шерил Коул өдгөө 33 настай. Үзэсгэлэнт дуучин бүсгүй өөрөөсөө 10 насаар дүү залуугийн хүүхдийг тээж яваа бөгөөд хосуудын хэн хэнийх нь хувьд анхны хүүхэд нь билээ.

“The One Show” телевизийн шоунд оролцохдоо Шерил хоёр дахь нөхрөөсөө албан ёсоор салсан хийгээд хүүхэд насныхаа тухай дурсан ярьсан юм. Түүний анхны нөхөр хөлбөмбөгчин байсан бол удаах нь рестораны эзэн байсан. Шерил ярилцлагаараа “One Direction” хамтлагийн дуучин Лиам Пейнтэй үерхдэг гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд хосууд удахгүй мэндлэх үрээ хүлээж байгаа гэдгийг хэлсэн юм.

Шерил хүүхдийнхээ эцэг Лиам Пейнтэй анх “X-Factor” шоунд оролцож байх үед нь танилцаж байсан бөгөөд тухайн үед Лиам дөнгөж 14 настай байсан гэнэ. Хосууд энэ оны  хоёрдугаар сард буюу Шерил нөхрөөсөө салсан тэр цаг үед дотно танилцаж улмаар болзох болсон байна.

Сонирхуулахад, хүүхэд байхдаа сэтгэлийн хямралд их өртдөг байсан тухайгаа хуваалцсан Шерил өсвөр залуу үеийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хүсдэг гэдгээ нуусангүй.


Шерил Коул өөрөөсөө 10 насаар дүү залуугийн хүүхдийг тээжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.