2022-08-16 03:29
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага

Мисс А.Баярцэцэг: Монголынхоо нэрийг хэрхэн гаргах надаас шалтгаална

munkhzul munkhzul
2016-11-14
0 0
0

22АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 18-ны хооронд “Miss World 2016” тэмцээн болно. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Баярцэцэг шалгаран, титмээ шилжүүлэн аваад байгаа билээ. Тэрбээр “Эх дэлхийн мисс-2015”-ын шилдэг 16-д шалгарч байв. Тухайн тэмцээний үеэр Монголоо сурталчилсан танилцуулга видео нь 225.000 гаруй хүнд хүрч, тэмцээний түүхэнд байгаагүй их хандалт үзүүлсэн юм. Тэрбээр “Шилдэг фото мисс”, “Шилдэг үдшийн даашинзтай мисс”, “Шилдэг илтгэгч мисс”-ээр тус тус шалгарсан юм.

А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны “Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Мөн Нэтфелксийн “Марко Поло” цувралын туслах дүрд тоглосон амжилттай.

Тэрээр өөрийн багийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь Монгол Улсын хувьд миссийн тэмцээнд мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байгаа анхны тохиолдол юм.

-ДҮРЭМ ЁСООР ТУХАЙН ЖИЛД ТЭМЦЭЭН ЗОХИОГДООГҮЙ БОЛ ӨМНӨХ

ОНЫХОО ДЭД МИССТ ТИТМЭЭ ШИЛЖҮҮЛДЭГ-

-Тун удахгүй “Miss world-2016” тэмцээн эхэлнэ. Та хэзээ АНУ-ыг зорих гэж байна вэ?

-Энэ сарын 22-ны өдөр явахаар төлөвлөөд байна.

-Энэ жил Монголын мисс шалгаруулах тэмцээн болоогүйгээс Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улс оролцохгүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд байлаа. Таны орохоор болсон шалтгаан юу байв?

-Жил болгон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг Монголдоо зохион байгуулдаг. Өнгөрсөн жил би “Miss World Mongolia” тэмцээний дэд байранд шалгарч байсан юм. Энэ жилийн тухайд манай улсад УИХ-ын сонгууль, АСЕМ, олимпийн тэмцээн гэх мэт томоохон арга хэмжээнүүд болж өнгөрсөн. Ийм том арга хэмжээнүүд олноор зохиогдсон тул төсөв санхүүгийн хувьд боломжгүй болсон. Үндэсний ялагчийг сонгохын тулд их удаан хугацаа шаардагддаг. Тийм учраас аравдугаар сарын 22-нд албан ёсоор титэм шилжүүлэх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Дүрэм ёсоор тухайн жилд тэмцээн зохиогдоогүй бол өмнөх оныхоо дэд мисст титмээ шилжүүлж өгдөг.

-Тамирчид томоохон тэмцээнд явахын тулд биеийн хүчний бэлтгэлийг чухалчилдаг. Миссүүдийн хувьд бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Мэдээж тэмцээний гол шалгаруулалтууддаа бэлдэнэ. Тэмцээний танилцуулга болох видео, хүмүүнлэгийн ажлын хүрээнд өнөөдөр би “Агаа, эгээ” нэртэй арга хэмжээнд оролцлоо. Шалгаруулалтынхаа бэлтгэлийг базаахаас гадна хувийн бэлтгэл, сэтгэлзүйн бэтгэлүүдээ хийгээд явж байна.

-Ийм их ажлын хажуугаар бие, гоо сайхныхаа бэлтгэлийг хийх цаг гарч байна уу?

-Маш хурдан шийдэгдсэн учраас яг гоо сайхныхаа асуудлууд дээр ажиллаж хараахан амжаагүй байна. Маш бага хугацаанд маш их зүйл амжуулах шаардлагатай болсон. Төсөл хөтөлбөрүүд, хүмүүнлэгийн ажлууд их цаг авч байна, үүндээ ч илүү голчлон анхаарч байна. Мэдээж өмнө нь хэд хэдэн тэмцээнд явж байсан болохоор энэ төрлийн бэлтгэл илүү хурдан байх болов уу гэж бодож байна.

-“Эх дэлхийн мисс” тэмцээнд орсон видео Монголдоо төдийгүй дэлхийн олон хүмүүсийн таашаалд нийцсэн. Энэ удаагийнхаа видеог хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ удаагийн видео маань хийгдчихсэн, албан ёсны хуудсанд орохыг бид хүлээж байна. Энэ удаа видеоныхоо чанарыг илүү сайжруулаад, эмэгтэй хүний зориг тэвчээр, хатан ухаан гэх сэдвийг гаргахаар зорьсон. Тийм ч учраас видео маань илүү хүчирхэг талдаа болсон байх гэж бодож байна. Хүмүүсийг нилээд огшоох байх.

-Зураг авалтуудаа хаана хийсэн бэ, хэр удаан хугацаанд бэлдэв ээ?

-Видео дээрээ гурав, бэлтгэл ажилдаа гурав хоног зарцуулсан. Ерөнхийдөө долоо хоногийн хугацаанд ажилласан гэж хэлж болно. Харин видеоныхоо зураг авалтыг Улаанбаатар хотод болон “Чингисийн хүрээ” цогцолборт хийсэн.

-БИД ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 75 ХҮҮХДИЙГ
75 АХ, ЭГЧТЭЙ БОЛГОСОН-

-Хүмүүнлэгийн үйлсэд ямар ажил дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? Энэ таны хувьд их чухал гэж та хэлж байсан?

-Хүмүүнлэгийн ажил дээр хамгийн их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Энэ жил хүмүүнлэгийн ажлаараа “Агаа, эгээ” нэртэй төсөл хөтөлбөрийг онцолж оруулж байгаа. Би өөрөө энэ төсөлд хамрагдаад, дөрөв дэх жилдээ явж байна. Энэ нь асрамжийн газрын хүүхдүүдийг үлгэрлэн, дэмжих зорилготой юм. Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүдэд үлгэрлэж, ментор нь болж, ах эгч шиг нь байх хөтөлбөр. Тийм ч учраас бид өнгөрсөн таван жилийн хугацаанд 75 хүүхдийг 75 ах, эгчтэй болгосон. Хүүхдүүд 18 нас хүрээд нийгэмд бие дааж амьдралаа авч явах үедээ шийдвэр гаргах чадвартай, хэнтэй нийлж, найзалж нөхөрлөх вэ гэдгээ мэддэг, ямар мэргэжилтэй болохоо шийдсэн, юунд зорих вэ, хаана сурах вэ гээд л маш их зүйл дээр сэтгэлзүйн дэм, дэмжлэг болж өгдөг учраас үр дүн нь үнэхээр сайн байдаг. Мөн тэмцээний авьяас үзүүлбэр дээр өндөр амжилт үзүүлэх байх. Хамгийн том зорилго маань эх орноо маш сайн сурталчлахад оршино. Энэ тэмцээнийг хоёр тэрбум хүн үздэг гэсэн тооцоо байдаг. Тиймээс тэр дунд Монгол гэдэг нэрийг хэрхэн гаргах вэ гэдэг надаас л шалтгаална шүү дээ.

-Та дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэлээ. Ямар хүүхдийн эгээ нь болов оо?

-Би нэг хуурай дүүтэй. Мэдээж тэр дүүтэйгээ боломжтой үедээ уулзана, хамтдаа цагийг өнгөрүүлнэ, зааж зөвлөнө, сургана. Эсвэл хамтдаа кино үзэж тоглож ч болно. Бүр завгүй үедээ ядаж утсаар ярина, мессэж бичнэ, чатаар харилцаж юу болж байгааг нь асууж, сураглана. Ер нь хүүхдүүдэд ийм дотно харилцаа дутмаг байдаг шиг санагддаг. Тиймээс тэр хоосон зайг нь бид нөхөж өгөхийг хичээдэг.

-Хүүхдүүдэд мөнгөн тусламж өгөхийг хориглодог гэв үү?

-Өөрөө хүсвэл өгч болно. Гэхдээ мөнгөн тусламж өгөхийг төдийлөн таашаадаггүй. Тэр хүүхэд мөнгөний үнэ цэнийг өөрийн биеэр мэдэрч үзэх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс бидний хөтөлбөрийн хувьд хүүхдэд мөнгөн тусламж үзүүлэхээсээ илүүтэй сэтгэлзүйн тусламж үзүүлэх нь үр өгөөжтэй байдаг. Тиймээс ах, эгч нар нь дүү нарынхаа ирээдүйн зорилго мөрөөдөлтэй илүү ажилладаг гэж хэлж болно.

-Та энэ удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээний хүмүүнлэгийн төрөлд төсөл хэлбэрээр хандаж байгаа гэж байсан.  Төсөл, хүмүүнлэгийн ажил хоёрын ялгаа юу вэ?

-Ямар нэгэн тэмцээнд орохын тулд ганцхан долоо хоногийн дотор хүмүүнлэгийн ажил хийгээд, хэдэн бэлэг тараагаад дуусахыг би төдийлөн сайшаадаггүй. Үүнийг хүний амьдралын хэв маяг байх ёстой гэж боддог. Тиймээс огт танихгүй хүүхдүүдэд тусалсан болоод орхихоос илүүтэй өөрийнхөөө оролцож байсан, оролцдог, чухал шаардлагатай гэж боддог хөтөлбөрөө дэлхий нийтэд сонсгохыг хүссэн.

bayartsetseg

-БИ АНГЛИ, ИСПАНИ ХЭЛЭЭР ЯРИХЫН ЗЭРЭГЦЭЭ ФРАНЦ ХЭЛ СУДАЛЖ БАЙГАА- 

-Энэ жилийн “Дэлхийн мисс”-т та ямар гоёлоор гоёх вэ?

-Шилдэг дизайнерын шалгаруулалтад маань “O” Couture-ын дизайнер Д.Отгонжаргал эгч түрүүлж, шилдэг даашинзаа урлаж байгаа. Финалын даашинзыг “Precious fashion house” урлаж байна. Мэдээж Монголынхоо хамгийн сайн, мундаг дизайнеруудын даашинзыг аваад явж байгаа учир огт санаа зовох зүйлгүй байна.

-Миссийн тэмцээнд монголчуудын эмзэглэдэг зүйл бол яах аргагүй хэлний асуудал байдаг. Таны хувьд энэ нь илүү давуу тал болж байгаа гэсэн. Та ямар ямар хэлтэй вэ?

-Би англи, испани хэлээр ярихын зэрэгцээ франц хэл судалж байгаа. Энэ тэмцээнд дэлхийн 150 орны охид ирж байгаа. Тэгэхээр 150 орны хэлээр ярихгүйгээс хойш биднийг холбож өгдөг дэлхий нийтийн хэлээр л ярина. Өөрөөр хэлбэл, англи хэлтэй байна гэдэг нь өөрийгөө болон улс орноо танилцуулах маш том боломж. Тэмцээн ч гэсэн АНУ-д зохион байгуулагдах тул хэлний мэдлэг яах аргагүй давуу тал болох болно.

-Та “Марко Поло” кинонд дүр бүтээсэн. Мөн “Эх дэлхийн мисс” тэмцээнд бүжиглэж байсан. Танд өөр урлагийн ямар авьяас байгаа вэ?

-Миний хүсэл мөрөөдөл кино урлагт ажиллах юм. Багаасаа л мөрөөдөж байсан учраас гурван жилийн өмнөөс эхлээд АНУ-д очиж, жүжигчний мэргэжлээр суралцаж эхэлсэн. Одоо ч би энэ мэргэжлээрээ суралцсаар байна. Цаашид урлагийн хүн болох хүсэлтэй.

-Та “Марко Поло”-д тоглосноо үзэв үү? Сэтгэлд тань хүрсэн үү?

-Таалагдсан шүү. Болормаа нэртэй Баяд, бэлэвсэн эмэгтэйн дүрд тоглосон. Тус киноны дөрөвдүгээр ангид гардаг.

-“Дэлхийн мисс”-ийн тэмцээн мэдээж жилээс жилд илүү чанаржиж, шалгаруулалт нь өндөр болж байгаа болов уу?

-Энэ тэмцээнд арав гаруй шалгуур тавьдаг. Том тэмцээн тул бэлтгэлээс нь харахад маш их цаг зав, хүч хөдөлмөр гээд илүү ихийг шаардаж буй нь анзаарагдаж байна. Энэ жил би өөрийн гэсэн баг бүрдүүлж ажиллаж байна. Түрүүлсэн улсуудын туршлагаас харахад бүх шалгуур дээр нь бэлтгэл өгдөг багш, баг, менежер, продюсерууд ажилладаг. Бидний хувьд ч жилээс жилд үүнийгээ сайжруулаад явж байгаа гэж бодож байна. Тиймээс ирээдүйд амжилт ахих болов уу.

bayartsetseg

-МИСС ГЭДЭГ БОЛ ЗОРИЛГО БҮХИЙ ГОО САЙХАН-

-Та зардлаа хувиасаа гаргаж явах уу?

-Тэмцээнд оролцож байгаа хүний хувьд өөрөө хэр сэргэлэн, авхаалжтай байж, өөрийгөө зөв танилцуулахаас эхлээд ивээн тэтгэгчээ олж чадах уу, үгүй юу гэдэг хувь хүний ур чадвараас шалтгаалах болдог. Энэ жил ч мөн адил маш их зардал гарч байгаа хэдий ч яг бэлэн мөнгө “Май” гээд өгчих хүн байхгүй. Харин хүмүүс даашинзыг нь үнэгүй хийгээд өгье, онгоцны билет, илүү ачааг нь даая гэх мэтээр бодит зүйлээр тусалж байгаа нь зардлыг минь маш их хэмнэж байгаа. Тэдэндээ би маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?

-Маш их дэмждэг. Гэр бүл, найз нөхдийн дэмжлэггүйгээр сэтгэлзүйн хувьд маш хэцүү байна. Миний зорилго мөрөөдлийг ойлгож байгаад би их баяртай байгаа.

-Сошиал сувгаар авах шагнал гэж бий юу?

-Мультмедиа авард тэмцээний ялагч нь шилдэг 10-т үлддэг. Зөвхөн цахим асуулга гэхээс гадна фэйсбүүк хуудас дээрээ ямар мэдээлэл бичиж байна, хүмүүст тэр нь хэр их хүрч байна, тэмцээний бэлтгэл, үйл явц, зохион байгуулагч орны тухай гээд бүх зүйлээ их зөв сурталчлах шаардлагатай болдог.

-Өмнөх тэмцээнүүдээс судалгаа хийв үү?

-Мэдээж судалгаа хийсэн. Гэвч энэ тэмцээн онооны системээр явж байгаа тул нэг шалгуур дээрээ маш мундаг байвч бусад дээрээ уначихаж болохгүй. Тиймээс жигд байж, бүх шалгаруулалт дээрээ сайн гарч ирэх хэрэгтэй.

-Очиход ямар уур амьсгал угтаж авна гэж та бодож байна?

-Миссийн тэмцээнд бүх зүйл маш өндөр зохион байгуулалттай явагддаг. Уур амьсгалын хувьд маш сайхан, идэвхитэй, эрч хүчтэй байдаг ч оролцогчид бүгд их ядардаг. Яг очсоны дараа охидын дунд сэтгэлзүйн тулаан маш их өрнөдөг гэж хэлж болно.

-Мисс гэдэг ойлголтыг нэг үгээр тодорхойлвол?

-Зорилго бүхий гоо сайхан. Ямар ч сайхан эмэгтэй байж болох ч зорилготой байх, тэр хүний дуу хоолой нийгэмд хүрч, эргээд ямар нэгэн үр дүн гаргаж чадаж байна уу гэдэг чухал. Мөн энэ үгээр дамжуулан би нэг зүйлийг бусдад мэдрүүлэхийг хүсдэг. “Эх дэлхийн мисс” тэмцээнд орж байхад надад нэг тийм огшсон мэдрэмж төрж байсан. Финал дээр шилдэг видеоны нэгээр шалгараад харж байхад эх орноо ямар гоёор сурталчилж болж байна вэ гэдгийг биеэрээ мэдэрч, бахархаж байсан. Тэр л их бахархах сэтгэгдлээ, эх орноо хайрлах чин сэтгэлийг хүмүүст мэдрүүлэхийг хүсч байна.

Б.ГЭРЭЛ

Мэдээ.мн

http://www.breakingnews.mn/c/r/50623

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ
Өнөөдрийн онцлох

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

munkhzul
2022-08-15
BLACKPINK хамтлаг 6 жилийн ойгоо тэмдэглэж байна
Урлаг

BLACKPINK хамтлаг 6 жилийн ойгоо тэмдэглэж байна

munkhzul
2022-08-12
А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг
Урлаг

А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг

munkhzul
2022-08-11
Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН
Хүмүүс

Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН

munkhzul
2022-08-11
Жүжигчин Ц.Номингийн сүүлийн үеийн зургаас
Өнөөдрийн онцлох

Жүжигчин Ц.Номингийн сүүлийн үеийн зургаас

munkhzul
2022-08-11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.ОДЗАЯА: Бид хогоо цэвэрлээд, ачаад явсан дүрс бичлэг бий

    0 shares
    Share 0 Tweet 0
Мянган нутгийн “уран гар”
Мэдээ

Мянган нутгийн “уран гар”

munkhzul
2022-08-15
0

Мянган нутгийн “уран гар”     Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга суурингаас гараад Жимстэй уул - Баянбогд овоо...

Цааш унших
С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

2022-08-15
ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

2022-08-15
БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

2022-08-15
​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

2022-08-15

Санал болгож байна

Мэдээ

Prime 10 Finest Chat Websites And Free Online Chat Rooms

2022-08-14
Тэтгэвэрийн насанд хүрсэн ч загварын тайзнаас буугаагүй эмэгтэйчүүд
Загвар

Тэтгэвэрийн насанд хүрсэн ч загварын тайзнаас буугаагүй эмэгтэйчүүд

2016-08-09
Робот роман бичжээ
Tехнологи

Робот роман бичжээ

2016-03-29
Залуу хүний заавал дагах хэрэггүй санхүүгийн зөвлөгөөнүүд
Зөвлөгөө

Залуу хүний заавал дагах хэрэггүй санхүүгийн зөвлөгөөнүүд

2015-10-06
Зүрхэнд үйлдвэрлэв
Уран зохиол

Зүрхэнд үйлдвэрлэв

2018-08-15
Ядаргааны 7 шалтгаан ба түүнийг даван туулах арга
Зөвлөгөө

Ядаргааны 7 шалтгаан ба түүнийг даван туулах арга

2018-01-02
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In