Ким Кардашиан Канье Уэст нар гэр бүлийн шинэ гишүүндээ пүүз бэлэглэжээ

23Кардашианы гэр бүлийн ганц эрэгтэй гишүүн болох Роб Кардашиан өдгөө 29 настай. Түүний охин Дрийм хорвоод мэндлээд гуравхан хонож буй. Өвөрмөц нэртэй бяцхан охин бэлгэнд дарагдаад байгаа гэнэ. Алдартай эгч дүүс нь Дрийм охинд өөрсдийн бэлгийг гардуулсаар байна.Гэр бүлийн хамгийн алдартай хос болох Ким Кардашиан болон түүний нөхөр реппер Канье Уэст нар үеэл дүүдээ Yeezy брэндийн хүүхдийн пүүз бэлэглэжээ. Хар болон саарал өнгийн хоёр  пүүз бэлгэнд авсан Роб Кардашиан цахим сүлжээгээр талархлаа илэрхийлсэн байна.Yeezy брэнд нь Адидас Канье Уэст нарын хамтран гаргасан шинэ брэнд бөгөөд хүүхдийн Yeezy Boost 350 Infant нь 130 доллараар өнгөрөгч наймдугаар сараас эхлэн худалдаанд гарчээ.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.m


Ким Кардашиан Канье Уэст нар гэр бүлийн шинэ гишүүндээ пүүз бэлэглэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.