Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал өнгөрсөн амралтын өдөр “Corporate convention centеr”-т хувцас загварын “O Couture High Fashion Show 2017” загварын шоугаа толилууллаа. Тэрээр энэ удаагийн шоугаараа “Garden of Eden collection”-оо танилцуулсан юм.
“Haute Couture” чиглэлээр бүтээлээ урладаг түүний загваруудад өвөрмөц, шинэ содон санаа шингэснээрээ онцлог байдаг. Д.Отгонжаргал энэ удаагийнхаа шоуны үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм.
Ингээд “O Couture High Fashion Show 2017”-аас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.
Eagle.mn