Амтат чинжүү нь С амин дэмээр баялаг ногоо. 100 гр амтат чинжүүний зөөлөн хэсэгт С амин дэм 480 мг хүртэл хэмжээгээр агуулагддаг онцлогтой. Монголчуудын хүнсэндээ өргөн хэрэглэх болсон энэ ногоо нь каротин, В1, В2, Е, РР амин дэмийн эх үүсвэр юм. Иймээс амтат чинжүүг амин дэм дутагдсан үед сувиллын зориулалтаар хэрэглэхэд зохистой гэж хоол зүйчид зөвлөж байна.