Рио 2016 олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан М.Анхцэцэг өдгөө Япон улсад үргэлжилж буй хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Манай тамирчин тус тэмцээнд хөрөнгө санхүүгийн асуудлаас болж дасгалжуулагчгүй ганцаараа оролцож байгаа ч тун амжилттай оролцож, Азийн аварга боллоо.Тэрбээр огцмоор 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэрээр 235 кг өргөн, Азийн аварга болж, Токиогийн тэнгэрт Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ.
Дашрамд дуулгахад Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж 2020 оны олимпийн наадам хүртэл М.Анхцэцэгийн бэлтгэл сургуулилтийг ивээн тэтгэнэ гэдгээ олимпийн наадмын дараа мэдэгдэж байсан билээ.
olloo.mn