Линз, хиймэл сормуус, шилэн хумсны сөрөг талууд ба сэргийлэх арга

Одоо үед нүдээ тас хараас авахуулаад, солонгын долоон өнгөтэй ч болгох боломжтой. Мөн гоо сайхны газар очоод л хүүхэлдэй шиг дэрвэгэр сормуус, урлагийн бүтээл шиг хумстай болчихдог болсон цаг. Гэвч энэ боломжуудын хажуугаар охид бүсгүйчүүд маань эдгээр гоо заслын бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс, эсвэл сөрөг үр дагаврыг нь мэдэхгүйгээс элдэв өвчлөлд өртчихдөг тал бий. Энэ талаар мэдээлэл өгөх үүднээс нүдний линз, хиймэл сормуус, шилэн хумсыг хэрэглэхэд анхаарах ёстой зүйлсийг бичиж нийтэллээ.

contact-lens

Нүдний линз
  • Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно
  • Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.
  • Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэнд өвддөг.
  • Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимас байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.
  • Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.
  • Линзээ зүүхээсээ өмнө ҮРГЭЛЖ гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

032829329

Сормуус суулгах:
  • Суулгасан хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.
  • Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон, суулгаснаас хойшхи хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.
  • Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.
  • Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.
  • Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулж болно.
  • Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болж болно.

0543ae431851c6b1big

Шилэн хумс:
  • Шилэн хумс хийлгэснээс болж үүсэх хамгийн түгээмэл сөрөг үр нөлөө бол хумсны мөөгөнцөр юм.
  • Шилэн хумс нь төрөлхийн хумснаасаа хөндийрсөн үед мөөгөнцөр үүсэх гол нөхцөл бүрддэг. Учир нь гараа угаахад шилэн болон төрөлх хумсны дунд үүссэн завсарт ус орж, мөөгөнцөр үүсэх чийглэг, давчуу орчин үүсдэг юм байна.
  • Мөөгөнцөр нь ихэвчлэн хумсны үзүүр хэсэгт үүсдэг. Мөөгөнцрөөс болж хумс хугарамтгай, хэврэг, өнгөгүй, язарсан болдог.
  • Мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэхийн тулд та мэргэжлийн, туршлагатай манекюрчин дээр хумсаа хийлгэх хэрэгтэй. Мөн хумсны өвчлөлтэй бол хиймэл хумс нааж болохгүй

Линз, хиймэл сормуус, шилэн хумсны сөрөг талууд ба сэргийлэх арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.