Зодог тайлснаа зарласнаар нэг талаас охидын санааг амрааж нөгөө талаас үзэгчдийг санаа алдуулсан топ Пүүжээ O Couture High fashion show-г үзэгчдийн суудлаас үзэв. Гэсэн ч гунхсаар байгаа тэрбээр ирсэн зочид, тайзнаа алхах моделиудаас илүү үзэгчдийн анхаарлыг татав. Энэ бол түүний шоуны үеэр авахуулсан фото. Зурагных нь ард талд санамсаргүй байдлаар Асашёорюүгийн экс амраг, уул уурхайнхныг оймс шиг сольж буй гэгдэх болсон Б.Лагшми явна. Дөнгөж 90-ээд оны охин гэхэд гурван хүүхэд төрүүлсэн гуч гарч яваа Пүүжээгийн хаана ч үгүй юмаа гэж сониуч хүмүүс жиг жуг хийж байв. Пүүжээгийн энэ зураг нүүр ном дээрээ 6000 лайк давсан. Санамсаргүй зургаас болж сайхан бүсгүйтэй харьцуулагдсан нь ганц биеэрээ имиж хийж яваа хүнд эвгүй байх шүү.
Х.Тэргэл
zuvsongolt.mn