UFC тулааны хөнгөн жингийн ХААН МакГрегор Конорын ЖИНХЭНЭ ТҮҮХ

Тэр бол Ирланд хүн. Түүнийг нийгмийн хамгийн доод давхаргаас гарж ирсэн хүн гэлцдэг. Нэг хэсэг тэрээр Дублин хотоос 30 километрийн зайд орших ажилгүйчүүдэд зориулсан  хямдхан түрээсийн байранд эхнэрийн хамт амьдардаг байв.

Конор аавынхаа нэгэн адил ус түгээгч болох ёстой байсан ч тулааны урлагийг сонгосон юм. Энэ нь тун эрсдэлтэй алхам байсан ч өдгөө UFC-ын аврага болж түнийг дэлхий дахин ХААН хэмээн дуудах болжээ. Мөн тэрээр анх мөнгөний гачигдлаас болж долоо хоногт хоёрхон удаа бэлтгэл хийдэг байсан гэнэ. Энэ цаг үед түүний эхнэр Ди Дэвлин үргэлж хамт байж “Конор, би мэдэж байна аа. Чи минь чадна аа” гэж урам өгдөг байсан гэдэг. Тэр цагаас хойш найман жил өнгөрч, одоо Конор хэрэв хүсэх юм бол Лас Вегаст бүтэн цэнгэлдэх хүрээлэнг өөртөө зориулан гаргуулах амжилтанд хүрчээ.

Анх UFC-д 2013 онд орсон. Орсон даруйдаа тэрээр өөрийн хөгжөөн дэмжигчидтэй болж чадсан юм. Америкт Ирланд гаралтай 40 сая хүн байдаг тул түүний оролцсон тэмцээний танхим Ирландын ногоон өнгөөр хучигдаж байлаа.

Мөн Америк дахь Ирландчуудад өөрсдийн гэсэн хөгжөөн дэмжих “Супер од” байгаагүй юм. Яг энэ үед шар сахалтай жинхэнэ Ирланд эр гарч ирэн “Манай удмынхан үргэлж тулалдаж ирсэн” хэмээн ярьж эхэлсэн ажээ. Энэ үг нь түүнийг бараг л үндэсний баатар болгосон юм.

“Cage Warriors”-д байхдаа тэр хоёр жинд дэлхийн аваргын бүс эзэмшиж, одоо “UFC” холбооны хагас хөнгөн жингийн аварга цолтой. Мөн Жозе Альдог 13 секундэд ялсан түүхтэй. Энэхүү тулаан нь “UFC” холбооны түүхэн дэхь хамгийн хурдан болж өнгөрсөн аваргын төлөөх тоглолт хэмээн тэмдэглэгдсэн.

Түүнчлэн Конор холимог тулаанд байгуулсан 19 ялалтынхаа ганцханыг шүүгчдийн шийдвэрээр авч, 17-г нь хүнд цохилтоор дуусган, нэгд нь өрсөлдөгчөө боож унагаасан. Мөн тэрээр “UFC” холбооны сүүлийн зургаан тэмцээний хамгийн үзүүштэй тоглогч шагналыг хүртсэн.

Тулааны ертөнцөд түүнд дургүй хүн олон бий. Ихэнхи нь түүнд атаархдаг. Гэхдээ тэр өдөр тутмын амьдралдаа хэрэг өдүүлдэггүй. Буу барьж зураг авахуулсныг эс тооцвол тэр хууль дүрмээ мөрддөг сайн эр ажээ.

Б.Учрал

BreakingNews.mn


UFC тулааны хөнгөн жингийн ХААН МакГрегор Конорын ЖИНХЭНЭ ТҮҮХ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.