Холливуудын сайхан бүсгүйчүүдын тоонд зүй ёсоор ордог Jessica Simpsonы огцом таргалалтын талаар шуугиж байгаа бололтой.
Яг үүнийг нь батлах гэсэн юм шиг өнгөрсөн лхагва гаригт жүжигчин бүсгүй маань дэлгүүр хэсч яваад папарациудын дуранд өртжээ.
Ингэж гэнэт таргалсан шалтгаан нь хүүхэд төрүүлсэнтэй холбоотой гэнэ. Мөн хувийн амьдралдаа илүү анхаарч уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа нь нөлөөлж болох юм гэж хүмүүс таамаглаж байгаа аж.
31 настай Jessica-гийн хувьд 5-хан сарын дотор 22 кг нэмээд байгаа бөгөөд буцаад хэвэндээ орохоор фитнесээр шаргуу хичээллэх тухайгаа ярьжээ.