Эр хүнийг байгаагаар нь хайрлаж чадсан эмэгтэй жаргадаг

60c355e5e098df4276de4adc46eb55b2Эрчүүд өөрчлөгддөг гэдэгт тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, танилцахдаа л залхуу, нойрмог, архинд дуртай байсан эр тань тантай гэрлээд л өөрчлөгдөгдчихнө, таны хүссэн шиг эр болно гэж бодож байна уу. Харамсалтай нь бодит амьдрал дээр нотлогдсон амьдралын хуулиар эрчүүд өөрчлөгддөггүй. Тэд хэн байсан түүгээрээ л дуусна. Харин эмэгтэй та хайртынхаа төлөө өөрчлөгдөх ганц сонголт бий гэдгийг санаарай.

Эсрэг талаас нь бодоход, таны ханилахаар шийдсэн эр хэн бэ гэдгийг эргэцүүлээд нэг бодоорой. Тэр сархаданд дуртай, бас хүүхэн шуухан эргүүлэх дуртай, тэлээ султай эр юм биш биз. Та түүнтэй гэрлэснээр түүний энэ дутагдлуудыг засч өөрчилж чадна гэж сохроор итгээд алхах гэж байна уу.
Тэгвэл маш олон эмэгтэй яг л тан шиг ингэж итгэж, түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээсээр өөрийгөө алддаг гэдгийг бүү мартаарай. Тэд хэчнээн хүссэн ч эр хүн өөрчлөгддөггүй, харин түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээсэн бүсгүйн сэтгэл харууслаас өөр зүйлгүй үлддэг.
Ийм болохоор хүнтэй ханилахдаа таньж байж гэрлэ гэдэг үг оргүй зүйл биш юм. Та түүний яаж уурладаг, яаж баярладаг, юунд дуртай, ямар дутагдалтай гээд наад захын зан аашийг нь мэдэж авч чадвал түүнийг байгаагаар нь хайрлаж чадна. Анхнаасаа та түүнийг залхуу гэдгийг мэдэж байсан л бол танд түүнийг өөрчлөх гэж оролдох шаардлага тулгарахгүй. Тэгээд ч тэр өөрчлөгдөхгүй. Тэр залхуу боловч таны үгэнд хичээнгүйлэн ордог бол, найзуудтайгаа уулзах дуртай ч сархадыг бус үнэнч нөхөрлөлийг тэргүүндээ тавьж явдаг бол, танд дэндүү хайртай учраас л амьдрал нь гэрэл гэгээгээр дүүрэн байгааг мэдэрдэг бол та түүнд итгэж болно.

Эр хүнийг байгаагаар нь хайрлаж чадсан эмэгтэй жаргадаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.