Их Британий алдарт дуучин Эми Уайнхаусын эцэг Митч Уайнхаус охиныхоо тухай дурсамжийн ном хэвлүүлжээ. Тус номын нээлт өнөөдөр АНУ-д болж байна. Мансууруулах бодис, согтууруулах ундаа их хэрэглэдэг гэж шүүмжлүүлдэг байсан түүний амьдралыг өгүүлсэн “Эми, миний охин” номонд өмнө нь олон нийтийн харж байгаагүй зургуудыг нийтэлжээ.
Уг ном нь 320 хуудастай бөгөөд ирэх сарын 5-нд түүний төрсөн нутагт нь дахин хэвлэгдэх аж. “Back to Black” дуугаараа алдаршсан дуучин бүсгүй 2011 оны 7 дугаар сард Лондон хот дахь гэртээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм.
Саяхан түүний амьдарч байсан Лондон дахь байшинг эцэг эх нь дуудлага худалдаагаар зарсан нь багагүй шүүмжлэл дагуулсан билээ.
Таван настай Эми.
Митч Уайнхаус охиныхоо хамт.
Ц.Болор