Яагаад малгай өмсөх хэрэгтэй вэ?

Толгой нь биеийн хамгийн эмзэг хэсэг тул хүйтэн сэрүүнээс сэрэмжилж, малгай өмсөх хэрэгтэй. Мөн танд зохисон малгай нь улам бүр үзэсгэлэнтэй, дулаахан, гоо сайхан харагдуулж өгдөг юм. Та өөрийн нүүрний хэлбэр, толгойны онцлогоосоо хамаарч, малгайгаа сонгох хэрэгтэй бөгөөд том нэхээстэй олон өнгийн малгай нь хэдийн хоцрогдсон тул таныг мэдрэмжгүй нэгэн мэт харагдуулна. Харин та аль болох классик загварын ноолуур, ноосон материалтай ганган дэгжин малгайгаар гоёорой.

23

Яагаад малгай өмсөх хэрэгтэй вэ?

Хүн болон амьтан хүйтний улиралд гадаа гармагцаа биеийн дулаанаа алдаж байдаг. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл цус урсаж тэжээлээр хангадаг бол даарсан үед буюу биеийн дулааны 7-10%-ийг алдахад л гүрээний судас нарийсч, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Өөрөөр хэлбэл хүн даарах тусам тархинд муугаар нөлөөлдөг гэсэн үг. Мөн тархины судас нарийсч, цусны эргэлт удаан болсноор тархиар хатгуулах, хараа сонсгол муудах, мэдрэлийн суурь өвчтэй болох, ой тогтоолт муудах зэрэг өвчин нүүрлэнэ.

Малгай өмсөхийн ашиг тус

Харин одоо та бүхэндээ малгай өмсөхийн ашиг тусыг хүргэе. Малгай нь зөвхөн сайхан харагдахад зориулагдаагүй зүйл юм. Өвлийн улиралд бидний тархи толгойг дулаанаа алдахаас хамгаалж, эрүүл саруул байхад тусладаг бол зуны улиралд нарны хорт цацрагаас та бидний эрүүл мэнд, гоо сайхныг авардаг билээ. Мөн малгай өмсөннөөр үс гялалзаж, эрүүл байх үндэс бүрддэг. Учир нь зуны халуун нар, өвлийн хүйтэн салхи нь үсийг гэмтээж байдаг бөгөөд малгай нь гол хамгаалагч болдог юм.


Яагаад малгай өмсөх хэрэгтэй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex