Олон хит дуугаараа нэг хэсэг залуусыг дайлдан дагуулдаад байсан Монголын
хип хоп хамтлагуудын анхдагч “Дижитал” хамтлаг албан ёсоор уран бүтээлээ хийхээ больж, тарж байгаагаа зарласнаас хойш хамтлагийн гишүүд тус тусынхаа мөрийг хөөгөөд удаж байна.
Тус хамтлагийн гоцлол дуучин байсан Эрдэнэбилэг буюу Эрка нэрээрээ олонд танигдсан залуу дуучин урлагаа орхилгүй хувийн уран бүтээлээ гаргаж олонд хүргэж байгаа.
Тэрээр “ D.I” хамтлаг ийг байгуулан уран бүтээлдээ шургуу хийж байгаа бөгөөд сүүлд дуулсан “Амьдралд тавтай морил” киноны дуу нэлээд хит болоод байгаа юм. Тус хамтлагийнхан хэд хэдэн шинэ дуун дээр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй шинэ цомгоо гаргахаар зорьж байгаа гэнэ.
Тэрбээр таван хүүхэдтэй өнөр гэр бүлтэй нэгэн. Тиймээс уран бүтээлийнхээ хажуугаар хүүхдүүдээ анхаарал тавих гээд их л завгүй явдаг тэрээр урлагийнхан дундаа хамгийн залуу, хамгийн олон хүүхэдтэй аав гэсэн тодотголтой болоод байгаа гэнэ.
topmn