Зууны манлай сайхан бүсгүйн охин, өөрөө ч дэлгэцийн хатан хаан явсан Н.Сувдын хүү Т.Бат-Оргил Монголын сайхан залуу тэмцээнд амжилттай оролцож байв. Одоо хэр нь сайхан тодотголтойгоо явсаар байгаа. Гэр бүлийн амьдралдаа өөрчлөлт хийж хоёр дахь бүсгүйгээ танилцуулсан тэрбээр шоу цэнгээнийг бүсгүйнхээ хамт алгасдаггүй. Д.Нандинцэцэгийн хувьд хятадаас хуулийн фирмийн салбарыг эх орондоо оруулж ирсэн боловсролтой нэгэн. Хотын ганган хүүхнүүдтэй ана мана “үзэлцдэг” Д.Нандинцэцэг энэ удаад стилиэ хурган дээлээр тодорхойлжээ.
Х.Тэргэл
zuvsongolt.mn