Унтахаасаа өмнө хийж дадах долоон зүйл

1.Шүд болон нүүрээ сайн угааж цэвэрлэх

28

Унтахаасаа өмнө шүдээ угаах нь өглөө шүд угаахаас ч чухал байдаг ажээ. Амны хөндийд хурсан бохир зүйлсийг арилган шүдийг хамгаалан сайн унтахад үйлчилнэ. Унтахын өмнө нүүрээ цэвэрлэх нь нүүрний будгийг арилган таатай унтуулна.

2.Гарын хуруугаараа үсээ самнах

Өглөө үдэш бүр гарын хуруугаараа үсээ самнах нь толгойн хэсгийн мэдрэлийг өдөөж, цусан судлын нэвчилтийг нэвтрүүлж, мэдрэлийн чадавхыг зохицуулж, шүүрлийн ажиллагааг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог сайжруулах, нойр хулжихаас сэргийлэх  үүрэг гүйцэтгэдэг.

3.10-20 минут алхах

Явганаар 10-20 минут алхах нь хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, унтсаны дараа нүүрний арьсыг сайжруулдаг. Унтахын өмнө ном үзэхгүй, юм бодохгүй бол тархины ачаалалыг багасгаж, амтат нойрт оруулдаг.

4. Зөгийн балтай сүү уух

Гадаадын эмчилгээний мэргэжилтнүүдийн судалгаагаар, сүүнд нойрыг ахиулдаг бодис агуулагдаж байдаг гэнэ. Унтахаасаа 1 цагийн өмнө нэг аяга зөгийн балтай сүү уух нь нойрыг сайжруулна. Зөгийн бал нь цусны чихрийн тэнцлийг баталж, нойр хулжихаас сэргийлнэ.

5.Дасгал хийнэ

Унтахаасаа өмнө орон дээрээ дасгал хийвэл биеийг тайвшруулан эрүүл мэндэд тустай. Орон дээрээ дээш харан хэвтэж, хөлөө өргөн гараараа дээрээс доошоо иллэг хийнэ.

6. Цонхоо онгойлгоно

Цонхоо онгойлгон эрүүл агаарыг өрөөндөө оруулна. Унтахаасаа өмнө цонхоо хаана. Ингэж хийх нь сайн унтахыг ахиулна, Унтахдаа толгойгоо бүтээн унтаж болохгүй.

7.Халуун усаар хөлөө угаах

Унтахын өмнө халуун усаар хөлөө угаах нь хүний биеийн цусны эргэлтийг ахиулан, шинэ хуучны солилцоог түргэтгэнэ. Өдөр бүр 40-50 хэм халуун усанд хөлөө угаахын дагуу хөлийн улдаа иллэг хийх нь маш сайн үр нөлөөг авчрах юм.


Унтахаасаа өмнө хийж дадах долоон зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.