Америкийн “ОК” сэтгүүлд “Харуй бүрий” киноны гол дүрийн жүжигчин Роберт Паттинсон болон Кристен Стюарт
нарыг сүй тавьсан тухай бичлээ.
26 настай Роберт Паттинсон маргад шигтгээтэй сүйн бөгж Кристен Стюартад бэлэглэхдээ Кристен түүний амьдралын хамгийн чухал бүсгүй болсон хэмээн хайр сэтгэлээ илэрхийлсэн гэнэ. Паттинсон гэрлэх санал тавьсан бөгөөд хэрвээ “цус сорогчид” хуримаа хийвэл энэ нь хамгийн их сенсацитай хурим болох аж.
Паттинсон өнгөрсөн Зул сарын баяраар хайрт бүсгүйдээ зориулан дуу зохиосон бөгөөд Кристен Стюартын бэлэглэсэн гитарыг тоглон энэ дуугаа дуулсан юм.
М.ДАВАА