Ерөнхийлөгч Доналд Трамптай Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн Хиллари Клинтон үг хэлэхээр гарч ирэхдээ нүүрээ будаагүй байлаа. Тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрч, шинэ ерөнхийлөгчийг ажлаа тайван эрхлэхийг дэмжиж байгаа аж.
Төрийн нарийн бичгийн дарга асныг лхагва гаригийн орой Вашингтонд Хүүхэд хамгаалах сангийн хандив цуглуулах арга хэмжээнд оролцож, үг хэлэхэд дэмжигчид түүний шийдвэрт алга ташин баяр хүргэсэн юм.
Харин Хиллари олны өмнө гарахаасаа өмнө хийлгэдэг будалтаа хийлгэхээс татгалзсан байна.
Түүнийг будаггүй байхдаа хэзээ хэзээнээс илүүтэй хүчирхэг харагдаж байна хэмээн жиргэгсэд байсан бол зарим нь энгийн энэ дүр төрхийг нь аятайхан харагдахгүй байна хэмээн жиргэжээ.
Үг хэлэх үеэрээ Клинтон эрхийг нь хассан хатуу ширүүн сонгууль болж өнгөрснийг хүлээн зөвшөөрсөн байна.
Үр хүүхдүүд, гэр бүл, улс орныхоо төлөө бидэнд хийх ажил их байна, би бүхий л түвшинд асуудалд оролцдог эрхтэйгээ үлдэж болох уу гэж та нараас асуумаар байна.
Бидэнд та нар хэрэгтэй. Америкт та нар, та нарын энерги, амбиц, авьяас хэрэгтэй” хэмээсэн юм.
АНУ-ын 67 дахь төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 1992 онд АНУ-ын 42 дахь тэргүүн хатагтай болж байжээ. Тэрээр улс төрд хамгийн идэвхтэй байснаараа Америкийн бусад тэргүүн хатагтайгаас ялгардаг агаад нууц ерөнхийлөгч ч гэж нэрлэдэг байжээ.
2015 оны гуравдугаар сараас түүний цахим шуудантай холбоотой дуулиан дэгдсэн. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байхдаа хувийн цахим шуудангаараа албаны бичиг солилцож байсан нь тогтсон шаардлагыг зөрчсөн хэрэгт тооцогдсон юм.
Захидлуудыг нь судалсны дараа Х.Клинтоныг буруушаах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа Жэймс Коми сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Конгресст мэдээлсэн байна. Харин Ж.Комигийн энэ үйлдэл Доналд Трампын нөлөөг өсгөхөд чухал ач холбогдол үзүүлжээ. Хэрвээ сонгуулийн үр дүн эсрэгээрээ шийдэгдсэн бол тэрээр АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр тодрох байсан юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn