Өглөө сэрмэгцээ хийж болох ба болохгүй ДОЛООН ЗҮЙЛ

Өглөөг яаж эхлүүлснээс тэр өдрийн ажлын бүтээмж, сэтгэл санааны байдал хамаардаг гэдэг.

Morning-Girl-Freshness

 

Тэгвэл дараах долоон үйлдлийг сэрмэгцээ хийхгүй байж сурвал таны амьдралд багагүй өөрчлөлт бий болохыг судлаачид зөвлөж байна.

 

  • “Snooze” товчийг бүү дар

Сэрүүлэгнийхээ дохиог түр хойшлуулаад эргэн унтах нь муу зуршил. Snooze товчийг дараад эргэн зүүрмэглэх бүрт та дуусгахад хэцүү нойрны давтамжинд ордог. Ингэж байж орноос босоход маш их ядарсан, залхуутай байх болно. Тиймээс сэрүүлгийн эхний дохиогоор орноосоо өндийж сурах хэрэгтэй.

 

  • Бүү эвхэрч хэвт

Сэрмэгц орондоо байхдаа хөл, гараа тэнийлгэж, сунгах хэрэгтэй. Сунгаж, суниах тусам та өдрийг сэргэлэн цовоо, итгэлтэй эхлүүлнэ. Муур шиг цагираглан хэвтсээр босвол стресстэй, нойрмог өдөр эхэлнэ.

 

  • Хамгийн түрүүнд утастайгаа бүү ноцолд

Сэрмэгцээ гар утсаа нээж имэйл, мессэж шалгахгүй байхыг бодоорой. Үүний оронд идэвхтэй, хөдөлгөөнтэй үйлдлийг түрүүлж хийсэн нь үр дүнтэй.

 

  • Ороо хураа

Өглөө бүр ороо хураадаг байх нь тэр өдрийг бүтээмж өндөртэй байлгахад чухал нөлөөтэй. Ганц энэ дадал нь араасаа олон сайн дадлыг дагуулдаг тул онцгой ач холбогдолтой гэнэ.

 

  • Кофе уухаас зайлсхий

Хэрвээ та өглөө босоод аяга кофе уудаг бол энэ зуршлаа орхихыг бодоорой. Өглөөний 8-9 цагийн хооронд хүний биеийн эрч хүчийг зохицуулах үүрэгтэй кортизол хэмээх даавар ихээр ялгардаг. Хэрвээ 9:30 цагаас өмнө кофе уувал кортизолын ялгарлыг бууруулдаг нөлөөтэй.

 

  • Харанхуйд босохгүй бай

Хүний бие дэх биологийн цаг нь гэрэлд маш их мэдрэмтгий. Хэрвээ гэрэл муутай орчинд орноосоо босвол тархи нойрмог хэвээр байна. Учир нь гэрэл мэдэрч байж тархинд сэрэх дохио очдог. Тиймээс босмогцоо хөшгөө нээх, гадаа харанхуй байгаа бол гэрлээ асаах хэрэгтэй.

 

  • Тогтсон дадал зуршилтай бол

Судлаачдын хэлж байгаагаар хүний сэтгэлийн хүч хязгаартай байдаг. Өглөөжин жижиг сажиг зүйлд саатаж, дэмий зүйлд хүчээ зарцуулснаар өдрийн ажилд гаргах эрчим хүч бага үлддэг. Тиймээс өглөө бүр хийдэг зүйлсээ байнгын “автомат” үйлдэл болгож хэвшвэл өдрийн ажилдаа зарцуулах хүч чадлаар дүүрэн байх болно.

 

Эх сурвалж: Independent


Өглөө сэрмэгцээ хийж болох ба болохгүй ДОЛООН ЗҮЙЛ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.