М.Анхцэцэг: Би гадаад руу явахгүй

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Азийн аварга, Дэлхийн аварга гэсэн том алдартайгаар эх орондоо ирэх нь. Тэрбээр энэ сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон.  Үргэлжлүүлээд Мексикийн Мериад хотыг зорьсон М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж,  ДЭЛХИЙН АВАРГА болсон юм. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг өргөж, оюутны Дэлхийн аварга болжээ.

7jo9o5d6nhph0r782rnh4ko99

Ийн М.Анхцэцэг дасгалжуулагчгүй явсан хоёр тэмцээний алтан медалийн тавцанд зогсч, Дэлхий, Азийн аварга боллоо.

Энэ удаагийн тэмцээний дараа М.Анхцэцэг шууд бичлэг хийж, зарим асуудалд тайлбар хийжээ.

М.Анхцэцэг “Гараа эвгүй болгочихсон, сойчихоод байж байна. Гэхдээ гайгүй. Намайг үргэлж дэмждэг багш, ар гэрийнхэн, хүндийн өргөлтийн холбооныхондоо баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ивээн тэтгэж, тусалж, тэмцээнд явахад тусалсан бүх хүмүүст баярласнаа хэлье.

Д.Дагвадорж аваргатай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Дагваа аварга намайг ивээн тэтгэж, бэлтгэлийн хувцас, уураг, бэлдмэл гээд олон зүйлээр хангаж байгаа. Энэ удаад л боломж багатай байна гээд тусалж чадаагүй юм. Түүнээс биш байнга тусалж, дэмжиж байгаа гэдгийг ойлгоорой. Багшгүй явах үнэхээр хэцүү юм байна. Багшийгаа л их санаж, үгүйллээ. Дахиж багшгүйгээр тэмцээнд явмааргүй юм байна.

Солонгосоос 16, 20 мянган ам.долларын санал ирээгүй ээ. Тодорхой хэмжээний мөнгөн санал ирсэн. Тэгэхдээ  би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах” юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ”  гэсэн тайлбарыг хийжээ.


М.Анхцэцэг: Би гадаад руу явахгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.