Даруу төлөв гэгддэг мисс Э.Азбилэг “баян эр” -тэй нэр холбогдов

 


“Мисс монголиа-2014″ тэмцээний авъяаслаг мисс, “Андра загварын агентлаг”-ын модель, Уран нугараач Э.Азбилэг дэлхийн хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож олны хайр хүндлэлийг хүлээж явсан цаг саяхан. Мисс Х.Бадамгэрэл багшийн шавь тэрээр бусад миссүүдтэй адилгүй төлөв даруу, элдэв янзын хүн амьтантай нэр холбогдоогүй мундаг бүсгүй гэж олон хүн шагшин магтах болсон.

Тэгвэл тэр магтаал талаар болж нөгөө “магтсан хүүхэн хуриман дээрээ…” гэгчийн үлгэр болов. Даруу төлөв авъяаслаг мисс бүсгүй маань өнөөх л миссүүдийн холбогддог нийтлэг асуудалд нэр холбогдоод амжжээ. Учир нь нэгэн том баян эрхэмтэй хамт байсныг ойрын эх сурвалж манай сайтад мэдээллээ.

Миссийн тэмцээн гэдэг хатан ухаант үзэсгэлэнт бүсгүйчүүдээ шалгаруулж гоо үзэсгэлэнг нь өргөмжлөх чухал ач холбогдолтой хэмээн ойлгогддог ч үнэн хэрэгтээ бол энхрий хөөрхөн охидоо бэлтэй эрчүүдэд агнуулдаг хэрэгсэл болсныг нуух нь юун. Мисс Т.Батцэцэг дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн ч мөн л энэ асуудлаас болж нэр хүндээ алдсан гэхэд хилсдэхгүй.

Мисс Э.Азбилэгийн хувьд дараа дараагийн олон тэмцээн уралдаан, асар их ирээдүй хүлээж байсан ч ийнхүү амаргүй олдсон нэр хүндээ шороотой хутгасан нь ирээдүйн их замдаа хар мөр үлдээсэн хэрэг болов. 

Тэрээр бидний бодож байсан шиг даруухан авъяаслаг бүсгүй биш бололтой. Бид энэ талаар эргэн та бүхэнд мэдээллэх болно. Мисс нэр зүүсэн бусармаг явдалтнуудыг хэн болохыг илчлэх болно!!!




 

PHOTONEWS.MN


Даруу төлөв гэгддэг мисс Э.Азбилэг “баян эр” -тэй нэр холбогдов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.