Финландын эрдэмтэд чухам аль насандаа эмэгтэй хүн илүүтэй дур булаам харагддаг вэ гэдгийг олж мэдэхээр шийджээ. Үүний тулд тэд эрчүүдийн дунд асуулга явуулсан байна. Асуулгад нийгмийн янз бүрийн түвшний, насны, гэр бүлийн байдалтай эрчүүд хамрагдсан аж. Тэд өөрсдийнх нь үзэж байгаагаар эмэгтэйчүүд чухам аль насандаа илүү дур булаам харагддагийг хэлэх ёстой байсан юм. Тэгтэл эрчүүд 23-28 насны хүүхнүүдэд илүү талтай болох нь тодорхой болжээ.
Мэргэжилтнүүд эмэгтэй хүн 24-25 насандаа илүү тачаангуй байдаг хэмээн үзэв. Энэхүү судалгаа эрдэмтдийн нэгэн таамаглалыг нотлосон гэлтэй. Тэд эмэгтэйчүүд 25 насандаа ид сайхан боловсордог бөгөөд үр удмаа үлдээхэд бэлэн болдог гэж үздэг билээ. Шинжлэх ухааны дүн мэдээгээр чухам энэ насанд нь төрсөн хүүхэд сэтгэцийн хувьд эрүүл саруул байдаг бөгөөд хөгжил нь сайн байдаг гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn