Зургаан төрлийн таргалалтыг арилгах арга

77r51flgpbh9279iqb12fic7nh_bМэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүнд нийт зургаан төрлийн таргалалт байдаг ба тэдгээрээс салах тус тусын жор байдаг гэнэ.

Эдгээртэй танилцаад өөрийн таргалалтын төрлийг олж зохих арга хэмжээг аваарай.

1. Хоолны таргалалт

Дэлхий дахинд хамгийн их тархсан таргалалт. Хүнс, чихрийн хэт хэрэглээнээс үүдэж бий болдог. Хоолоо багасгах, өдөрт дор хаяж 30 минутын ачаалал, дасгал биедээ өгөөд байвал үүнээс амархан сална.

2. “Стрессны гэдэс” хэлбэрийн таргалалт

Сэтгэл зовнил, стресс, дарамтнаас үүдэлтэй таргалалт. Стресстэй хүмүүс чихэрлэг хүнс илүү их хэрэглэдэгтэй холбоотой. Гол нь сэтгэлээ засаж чадвал арилах таргалалт юм.

3. Бөгсөн биеийн таргалалт

Ихэнхдээ өсвөр насны, эсвэл цэвэршилтийн үедээ яваа эмэгтэйчүүдэд тохиолддог дааврын тэнцвэр алдахаас үүдэлтэй. Үүнтэй тэмцэхийн тулд архи, тамхинаас татгалзаж удаан суухгүй байвал сайн. Мөн хүчний дасгал чухал.

4. Хоол боловсруулалттай холбоотой таргалалт

Энэ нь atherogenic буюу артерийн судсанд тослог эд бий болсноос үүдэлтэй таргалалт. Үүнээс болж гэдэс хавьд өөх хуримтлагдан амьсгалахад түвэгтэй болгоно. Үүнтэй тэмцэхэд архийг багасгах нь чухал.

5. Цусны эргэлттэй холбоотой таргалалт

Үүнийг генийн удамшдаг таргалалт гэдэг. Ихэнхдээ хөлийн хавантай, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог. Үүнээс салахын тулд гүйх, шатаар өгсөх дасгалуудыг хийх хэрэгтэй.

6. Идэвхгүй байдлаас үүдэлтэй таргалалт

Өмнө нь байнгын идэвхитэй, дасгал хийдэг, спортоор хичээллэдэг байснаа зогсвол ийм таргалалттай болдог. Үүнээс сэргийлэхийн тулд урт хугацаанд өлөн байлгүй, харин өдөрт олон удаа бага багаар идэх хэрэгтэй. Гэхдээ чанарт анхаарч гурилан хүнсний оронд жимс, ногоо идвэл зохимжтой. Ингэж хоол боловсруулах ажиллагааг идэвхжүүлснээр өөхийг шатаадаг байна.


Зургаан төрлийн таргалалтыг арилгах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.