American Music Awards: Дрэйк, талийгаач Принц нар шилдгээр тодров

АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдоод байгаа энэхэн цаг үед 2016 оны Америкийн мизюк авардс Лос Анжелес хотын “Microsoft” театрт явагдсан юм.

Тус наадам олон оддын дуу хөгжмийн нүргээн, ховорхон харагддаг Дрэйк шагнал гардуулах ёслолын гол баатар болж, Селена Гомез сэтгэлийн үгээ хэлснээрээ онцлогтой болж өндөрлөлөө.

Сүүлийн жилүүдэд шагнал гардуулах ёслолоос хувь хүртэж чадаагүй Дрэйк “Apple Music”-тэй хийсэн шинэ дебютээрээ 4 шагналын эзэн болжээ.

13 номинацид нэр дэвшсэн тэрээр Майкл Жексоны амжилтыг эвджээ.

Швейцарийн Цюрих хотноо аялан тоглолтоо хийсэн Бибер мөн дөрвөн шагналыг хүртжээ.

24 настай Селена Гомез энэ жилийн шилдэг эмэгтэй дуучны номинацид өрсөлдсөн Ариана Грандад ялагдсан ч хайртай дуучин нь энэ шагналыг хүртсэнд тэрээр ихэд сэтгэл хөдөлж үг хэлэхэд хурсан олон нижигнэтэл алга ташлаа.

Саяхан сэтгэл гутралд орж эмчилгээ хийлгэсэн тэрээр “Та нарын ихэнх нь амьдралыг минь мэднэ гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Надад дутуу юм байхгүй ч зүрх сэтгэл минь нэг л зовиуртай байлаа. Инстаграмд биш энд сэтгэл доторхоо хуваалцмаар байна. Фэнүүддээ баярлалаа гэж хэлэх ёстой, учир нь та нар ийм хараал идсэн үнэнч. Та нарыг яаж баярлуулах учраа олохгүй байна. Хэрвээ чи шаналсан бол шаналсан чигтээ битгий үлдээрэй” хэмээн догдлон ярилаа.

ABC-гээр шууд явуулсан санал асуулгын дүнд энэ жилийн шилдгээр тодорсон Ариана Гранд тайзан дээр гарч ирэхдээ догдолсондоо чичирч байв. Тэрээр Адель, Рианна, Кэрри Андэрвүүд, Бибер нартай өрсөлдсөн юм. Тэрээр фэнүүддээ чин зүрхнээсээ хайртай хэмээн хэлэв.

Шинэ цомгоо гаргасан “Грийн дэй” мюзик авардсаас хамгийн шилдэг хамтлагаар нэрлэгдлээ. Энэ номинацид Бруно Марс, Виикнд, Лэйди Гага, Стинг, Жон Леженд, Чэйнсмокерс нар өрсөлдсөн юм. Харин хамтлагийн ахлагч Билли Жо Армстронг улс төрийн агуулгатай “Bang Bang” дуугаараа ая барьсан бөгөөд Трампгүй, фашистгүй Америк хэмээн дуулав.

Шоуны хөтлөгчөөр “Saturday Night Live” комикийг зохиогч Жэй Фарао, модель Жижи Хадид нар ажилласан. Фарао Жэй Зиг дуурайсны дараа тэд Трампын гэр бүлийг элэглэхэд Жижи Хадид Меланиа Трампын дүрд хувирч, үзэгчдийг хөгжөөсөн юм.

“One Direction” хамтлагийн дуучин Ниалл Хоран “This Town” хэмээх гоцлол дуугаа дуулсан бол Жэймс Бэй “Let It Go”, Шавн Мэндес “Treat You Better” дуугаа төгөлдөр хууртай дуулсан юм.

Алдарт дуучин Лэйди Гага шинэ уран бүтээл болох “Мянган шалтгаан” дуугаа гитартай дуулахад үзэгчид халуун дотноор хүлээн авлаа.

“Лонхон дахь захиа”, “Бүхий л чадлаараа амьсгал” болон “Би чиний тухай бодохгүй байж чадахгүй нь” хэмээх шинэ дуугаа дуулсан Стинг наадмын шагналыг Роберт Даунигаас гардсан юм.

Английн дуучин тэрээр “Америк хөгжим бол миний өчүүхэн ухаанд оч бадруулдаг. Дуугаа америкчуудад зориулсан” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Бусад онцлох үйл явдлаас дурдвал шагнал гардсан Бруно Марс “21 pilots” хамтлагтай хамтран “24K Magic” бүжгийн хэмнэлд оруулан дуулсан байна.

Ариана Гранд, Ники Минаж нар “Side to Side” хэмээх рэгги хэмнэлтэй дуугаа дуулахдаа Грандын бүжигчид түүнтэй ихэд дотно бүжиглэсэн төдийгүй нэг эрэгтэй бүжигчин түүний хормойг сөхөв.

Харин Fifth Harmony хамтлаг Ty Dolla $ign-тэй хамтарсан уран бүтээлээрээ шилдэг хамтрагчийн шагналыг хүртжээ.

Дуучин Принц агсны 1984 онд гаргасан “Ягаан бороо” цомог анхаарал татсан альбомоор нэрлэгдсэн бөгөөд шилдэг киноны дуугаар шалгарчээ. Тэрээр 4-р сард нас барсан билээ.

Шагналын цомыг гардан авсан түүний эгч Тайка Нелсон:

“Дүүтэйгээ дахин уулзах шиг л боллоо. Энэ бол чиний шагнал” хэмээн хэлэхдээ уйлсан юм.

Гурван ч шагналын эзэн болсон Рианна болон номинацийн ялагчаар тодорсон Адель, Биёонсе нар ч наадамд хүрэлцэн ирсэнгүй.

One Direction хамтлагийн дуучин байсан Заян Малик мюзик авардсын шилдэг шинэ уран бүтээлчээр тодорчээ.

Тэрээр “Үнэхээр миний нэрийг хэлсэн гэж үү? Ёстой галзуу жил болж байна даа. Намайг сонгож саналаа өгнө гэж бодож байсангүй, баярлалаа” хэмээсэн юм.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn


American Music Awards: Дрэйк, талийгаач Принц нар шилдгээр тодров
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex