Татар цустай халуухан модель Ирина Шейк /фото/

Түүний нэрийг Ирина Шейк гэдэг. Тэр бол уурхайчны охин. Нью Йоркийн хамгийн халуухан загвар өмсөгч. Түүнд бурхан дотуур хувцасыг амилуулах онцгой гоо сайхан бэлэглэсэн. Дээрээс нь тэр хамгийн сайхан залуустай болзож, үерхэн байсан. Одоо ч тэр.

01. Тэр Оросоос гаралтай ба, түүний өссөн тосгоныг ямар ч газрын зургаас хайгаад олохгүй

“Еманжелинск бол Оросын маш жижигхэн нүүрс олборлолтын тосгон. Tэнд нүүрсний уурхайнаас өөр юу ч байхгүй. Бүр нэг ч газрын зурагнаас манай тосгоныг харж болдоггүй юм. Тэнд кино театр байхгүй, бас ганцхан гудамжтай. Манай гэрээс 30 минутын зайтай газар хүлэмж байдаг байлаа. Би тэр хүлэмжийн өргөст хэмх, улаан лооль, төмс зэргийг арчилж өссөн охин”

02. Түүний бага нас хэцүүхэн өнгөрсөн

“Ээж маань хүүхдийн цэцэрлэгт төгөлдөр хуурын багш хийдэг байсан. Харин аав маань нүүрсний уурхайчин байлаа. Ээж маань аавыг гудамжинд явж байхыг хараад, “Энэ залуу хэн бэ?’ гэж дэргэдэхээсээ асууснаар тэд танилцаж байсан гэсэн. Аав маань хоккей, бокс тоголдог өндөр, царайлаг тамирчин хүн байсан юм. Намайг 14 настай байхад аав минь нас барж, ээж ганцаараа хоцорсон. Тэр үед нэж маань амьдралаа авч явахын тулд 3 ажил зэрэг хийдэг болсон байлаа. Гэхдээ амьдралд мөнгөгүй байхаас илүү хэцүү бэрхшээл тулгардаг гэдгийг би ойлгосон л доо. Ямар нэг зүйлд хүрэхэд хэцүү байх тусмаа, түүн лүү тэмүүлэх хүсэл нь амттай, талархууштай байдаг. Нэг л өглөө, амархан олдсон амжилтанд ямар утга байна аа?

03. Тэр сурагч байхдаа ч өсгийтэй гутал өмсдөг байсан

Би 10 настайгаасаа л өндөр өсгийтөд дурласан! Богино бошинз, өндөр өсгийт. Ангийхан маань намайг ийм туранхай мөртлөө өсгийтэй гутал өмсдөг гээд л шоолдог байлаа. Гэхдээ тэр үед надад бусдын бодол огт хамаагүй, би өөрөө л дуртай юмаа өмсөж байвал хангалттай санагддаг байсан. Одоо ч ялгаагүй. Намайг арван жилд байхад хөвгүүд огт тоодоггүй байлаа. Яагаад гэвэл би их бор арьстай охин байсан.

04. Тэр давгүй хөгжимчин

“Би зургаан настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Хажуугаар нь би найрал дуунд явдаг байсан болохоор ээж намайг хөгжмийн сургуульд оруулсан юм. Би тэнд долоон жил сурсан ч, хөгжим миний хүсэл мөрөөдөл биш байсан. Би маркетингийн мэргэжлийг сонгож сургуулиа орхисон ч, одоо хүртэл төгөлдөр хуураа тоглож чадна шүү. Би Бетховены Сонатуудад дуртай, яагаад гэвэл тэднийг сурахын тулд их хичээллэх шаардлагатай болдог юм.”

05. Танилц, Челянбинскийн 2004 оны мисс!

“Бид нэг их удалгүй илүү том хот, Челянбинск руу нүүсэн. Миний эгч Татъяана нүүр будаж, үс янзлах хоббитой байсан юм л даа. Нэг өдөр ээж маань автобусны буудал дээрээс гоо сайхны сургуулийн сурталчилгаа харсан гэсэн. Тэгээд, ‘Та хоёр тэнд сурвал яасан юм бэ? Хөгжилтэй ш дээ?’ гэж хэлэхээр нь бид хоёр элсэн орсон. Гоо сайхны сургуулийн хажууханд нь загвар өмсөгчийн сургууль байдаг байлаа. Миний менежер тэр сургуулиас шинэ нүүр царай олохоор явах замдаа намайг олж харсан гэдэг. Тэр надад Мисс Челянбинскэд оролцох санал тавьсан. Гэтэл би тэнд ороод түрүүлчихсэн гээч! Тэгээд л би Парис, Испани луу нисч, сүүлд нь Нью Йоркод ирж суурьшсан юм. Эгчид маань эвгүй байсан уу гэж үү? Үгүй ээ. Тэр өөрийн дуртай нүүр будалт, үс засалтаар хичээллээд завгүй байсан.”

06. Тэр саяхан Оросын хамгийн халуухан 50 эмэгтэйн жагсаалтанд орсон

“Яагаад Орост сайхан хүүхнүүд тийм олон байдаг юм бэ гэж үү? Яагаад гэвэл Орос бол маш их хүн амтай, том улс. Ерээд оны үед Орос орон ЗХУ байх үед, манайд Украйн, Беларус, Молдав хүмүүс ихээр суурьшдаг байсан учраас цус холилдчихсон хэрэг. Загварын агентлагууд ганц Москва, Санкт Петербург ч биш, Оросын жижиг тосгодуудаар явж шинэ дүр төрх хайдаг. Тосгонд л Оросын хамгийн үзэсгэлэн төгөлдөр охид цугласан байдаг гэж ярьцгаадаг. Гэхдээ зарим бүсгүйчүүд загвар өмсөгч болох саналаас татгалздаг л даа. Би хүртэл, тэмцээнд ялчихаад Парис явах санал ирэхэд үгүй гэж хэлж байсан удаатай. Учир нь би эхлээд сургуулиа дүүргэхийг хүссэн юм. Гэхдээ хэдэн сарын дараанаас би үзээд алдахаар шийдсэн. Жижигхэн тосгоноос Парис явна гэдэг миний хувьд маш том шийдвэр байлаа. Би тэр үед бараг л Англи хэл мэддэггүй, тэнд ямар ч найз нөхөдгүй, хийх гэж байгаа ажилдаа ч чадварлаг эсэхтээ эргэлзэж байсан. Соёлын шоконд орсон гэх үү дээ.”

07. Азаар, Ирина бол хатуу самар

“Орос хүмүүсийг ялахад амаргүй шүү. Учир нь бид хүйтэн уур амьсгалтай орны хүмүүс. Бид ямар ч нөхцөл байдалд тэсвэртэй ард түмэн.”

08. Иринагийн бүтэн нэрийг ямар ч картнаас нь хайгаад олохгүй (Учир нь тэнд багтдаггүй)

“Эхэндээ хүмүүс намайг овгийнхоо нэрийг хэлэхээр даажигнаж байна гэж боддог байсан. Шайхлисламова – Англи хувилбараараа бол 15 үсэгтэй болчихдог юм.Тэгэхээр нь би үгүй ээ би тоглоогүй, энэ үнэнээсээ миний овог гэж хэлдэг байсан. Хаа нэг тийшээ явах, онгоцны билет захиалахад хүндрэлтэй байсан учраас би Шейк болгож богиносгосон. Ямар ч зээлийн картан дээр миний нэр багтдаггүй. Гэхдээ би энэ нэрэндээ хайртай.”

09. Түүний нохой Холливудын үүлдэртэй

“Түүний нэрийг Юлий Цезарь-ийнх шиг, Цезарь гэдэг. Миний нохой бол “Marley & Me” киноны Марли нохойны зулзага байгаа юм. Интернэтэд энэ талаар маргасан байдаг л даа. Гэхдээ тэр кинонд 5 адилхан нохойг нэг нохойн дүрд тоглуулсан байдаг юм! Надад бүр баримт нь бий. Гэхдээ би тэр киног нэг л удаа үзэж байсан. Их гунигтай үйл явдалтай.”

10. Тэр 2007 оноос хойшхи “Sports Illustrated Swimsuit” сэтгүүлийн бүх дугаар дээр гарсан

“Гэхдээ би мэргэжлийн усанд сэлэгч биш л дээ. Sports Illustrated-ийн шугамаар маш олон, хот, цөл, далайн эрэг рүү явж байсан. Үрэглж л усны хувцасны зураг авдаг ч, үргэлж устай газар авдаггүй.”

11. Sports Illustrated-д тийм. Харин Playboy-д үгүй

“Надад энэ ч сэтгүүл дээр гараад өгөөч, энэ сурталчилгаанд тоглоод өгөөч гэсэн хүсэлтүүд олон ирдэг. Гэхдээ чи ухаалаг байх ёстой. Жишээ нь, би хэзээ ч Playboy-д зургаа авахуулахгүй. Тийм ээ, би бол дотуур хувцасны модел, гэхдээ надад ч бас шалгуур бий. Playboy өнгөрсөн жил надад их хэмжээний мөнгө амласан ч би эрс татгалзсан За яахав, Наоми Кэмпбэлл, Клаудиа Шиффер нар хүртэл тэр сэтгүүлд зургаа авахуулж байсан л даа. Гэвч тэд карьерынхаа төгсгөлд л Playboy-д зөвшөөрсөн. Энэ нь ч догь байсан. Би өөрийгөө covergirl гэж боддог ч, хямд сэтгүүлд зургаа авахуулахгүй.”

12. Түүнд өгсөн хөршийнх нь зөвлөгөө

“Би нэг хэсэг Манхэттэнд байр түрээслэж амьдардаг байлаа. Түр зуур л амьдрах байсан болохоор би хүн дуудаж, хөшиг хийлгэхээс төвөгшөөсөн юм. Тиймээс би ямар ч хөшиггүй байлаа. Нэг орой би гэрээсээ гараад явж байтал шатан дээр тааралдсан нэг залуу “Чи цонхондоо хөшиг хийчих тэгэх үү?” гэж хэлж билээ. Би бага зэрэг цочирдсон. Ямар хүн тийм юм асуухав дээ тийм биз?”

13. Тэр Наоми Кэмпбеллийг халуухан гэж боддог

Синди Кроуфорд, Наоми Кэмпбэлл зэрэг ерөөд оны загвар өмсөгчид надад маш халуухан санагддаг. Би тэдэнд атаархдаггүй л дээ, зүгээр л сайхан хүүхнүүдийг харах гоё байдаг. Гэхдээ мэдээж би эмэгтэй хүнд дурладаггүй.”

14. Тэр эрэгтэй хүнийг гутлаар нь шинждэг

“Намайг эрэгтэй хүний олон зүйл татдаг. Би гудамжинд давгүй эр харах юм бол, эхлээд гутал, гар хоёрыг нь хардаг. Сайн чанарын гутал өмссөн эрчүүдэд би дуртай. Бас ухаантай хөөрхөн эрчүүдэд их талтай. Хошин шогийн мэдрэмж эр хүнд маш чухал гэж би боддог.”

15. Ирина мэргэжилдээ сайн

“Мэдээж бидний эргэн тойронд ажил, мэргэжлийг маань муулсан атаархуу хүмүүс олон байдаг. Гэвч тэд ингэх нь өөрт нь ч ашиггүй гэдгийг ойлгодоггүй. Би өглөө бүр оффист очиж, сар бүр тогтмол цалин авдаггүй. Моделын хөдөлмөр бол хэзээ мөнгө орж ирэх нь тодорхой бус байдаг ажил. Тиймээс чи ухаантай байх ёстой. Их зан гаргаад л хүнтэй үг дуугарахгүй байж болохгүй. Хэн ч тэнэг хүнтэй хамтарч ажиллахыг хүсэхгүй. Гаднаа төдийгүй дотроо ч гоо сайханлаг байж гэмээнэ, хүмүүс чамтай үргэлжлүүлж хамтран ажиллахыг хүснэ.”

16. Тэр бүх хүнд сайхныг хүсдэг

“Надад маш олон хүсэл бий. Би Санта Клаусыг гэртээ авчрахыг хүсдэг. Тэгвэл хаалга онгойлгоод л“Би ийм юм хүсч байна” гэж хэлэхэд л биелэх болно. Тэгвэл догь оо! Би үргэлж л өнөөдрийнхөөсөө илүү сайжирч, эргэн тойрныхоо хүмүүсийг өнөөрдрийнхөөс илүү жаргалтай байгаасай гэж хүсдэг. Би энэ дэлхийн бүх хүмүүс энх тайван амьдраасай гэж хүсдэг”

www.breakingnews.mn


Татар цустай халуухан модель Ирина Шейк /фото/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.